UBLife Logo
Дэлхий

Иран, АНУ-ын хэлэлцээр эхэлжээ

Иран, АНУ-ын хэлэлцээр эхэлжээ

Болох эсэх нь тодорхой бус болж, Ойрх Дорнодыг түгшээгээд байсан Иран, АНУ-ын хэлэлцээр Оманы нийслэлд эхэллээ гэж Ираны Үндэсний телевиз болон Fars агентлаг мэдээллээ. Ираны талын ГХЯ-ны сайд Аббаса Аракчи тэргүүлж байгаа бол АНУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф толгойлжээ.

2025 оны Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш хоёр тал анх удаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Ираны тал цөмийн хөтөлбөр, эдийн засгийн хоригийн талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол АНУ илүү өргөн сэдвээр ярилцах бодолтой байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Ямар нэг тодорхой үр дүнд хүрэхийн тулд бид тодорхой зорилготой очих ёстой. Цөмийн хөтөлбөрөөс гадна Ираны баллистик пуужин, Ойрх Дорнод дахь алан хядагч бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох асуудал, ард түмнээ алан хядаж, харгисалж байгаа талаар нь ч ярилцах болно” гэж өнөөдөр мэдэгдээд байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цохилт өгөхөд бэлэн гэдгээ зарласаар байгаа. Персийн буланд одоо АНУ-ын хэд хэдэн хөлөг онгоц цохилт өгөх тушаал хүлээн зогсож байна. Мөн Иранд байгаа америк иргэдийг нэн даруй улс орноос гарахыг сануулсан гэхээр Трамп цохилт өгөх талаар эргэцүүлж байгаа нь илэрхий.

Харин Ираны засгийн газар АНУ цохилт өгсөн тохиолдолд Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд, холбоотон улсуудад хариу довтолгоо хийнэ гэж анхааруулсан.

Үүнээс үзэхэд Оманд эхэлсэн хэлэлцээр үр дүнд хүрнэ гэх найдвар бага байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна