ОУОХ-ноос Украины скелетон төрлийн тамирчин Владислав Гераскевичийн олимпод Украины дайнд амиа алдсан тамирчдын зурагтай дуулгатай уралдах хүсэлтийг зөвшөөрсөнгүй.

Украины ҮОХ-ноос энэ дуулга нь ОУОХ-ны дүрэмд нийцсэн, ямар нэг улс төрийн уриа лоозон агуулаагүй гэж тайлбарласан ч ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс “Энэ дайны үеэр алагдсан найзуудаа дурсах гэсэн сэтгэлийг ойлгож байгаа ч дүрэм бол дүрэм. Владислав Гераскевич бэлтгэл дээр энэ дуулга хэрэглэж байгаа, олон нийтийн сүлжээн дээр сэтгэгдэл бичиж байгааг бид хориогүй.ОУОХ-ноос түүнийг уралдаанд гашуупдлын хар тууз зүүхийг зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.

Түүний дуулган дээр Бахмутын ойролцоо алдагсан уран гулгалтын Дмитрий Шарпар, 19 настай биатлонч Евгений Малышов, 14 настай хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчин Алина Перегудова, олон төрөлтийн Павел Ищенко, Иван Кононенко, хоккейчин Алексей Логинов, усанд үсрэлтийн Никита Козубенко, мэргэн буудагч Алексей Хабаров нарын зураг байгаа юм.
