Гэгээн хайрын баяраар гоё тоглолт, сонирхолтой арга хэмжээнд очвол ямар вэ? Эндээс бүх сонирхолтой эвентийг хараарай.
1. OPOZIT x BAGA TOIROG тоглолт
Амьд хөгжимтэй ОПОЗИТ хамтлагийн тоглолт энэ бямба гарагт буюу Валентинаар Crocus Event Hall-д болно.
Хэзээ: 2 сарын 14
Хаана: Crocus Event Hall

2. Choi Joo “Unplugged” live concert
Гэгээн хайрын Валентины баярыг тохиолдуулан дуучин Choi Joo сонгодог хөгжмийн найруулгатай хосолсон, бие даасан unplugged тоглолтоо толилуулах гэж байна.
Хэзээ: 2 сарын 14
Хаана: Steppe Arena

ITC-ийн Live Street концептийн хүрээнд ажлын дараах нэгэн үдшийг 2 цагийн турш амьд indie pop & jazz хөгжмийн аялгуунд мэдрэмжээ амраан, хайр, хэмнэл хоёрыг зэрэг мэдрэхийг урьж байна.
Хаана: ITC Office Lobby
Хэзээ: 2 сарын 14

Амралт, иог, бясалгал, энергийн урсгал чөлөөлөх хоёр хоногийн арга хэмжээ болох гэнэ шүү.
Хэзээ: 2/14-2/15
Хаана: Найрамдалд

5. LET IT BE LOVE – Valentine’s Mini Concert
XVIT хамтлагтай хамтран хайрын сэдэвт алдарт кинонуудын дуунуудаас бүрдсэн “LET IT BE LOVE” mini concert болох нь ээ.

6. Valentine’s special with Ariu
Монголын орчин үеийн хөгжмийн хамгийн сэтгэл татам хоолойнуудын нэг Ариугийн дуу хөгжимтэй цуг ид шидийн гэмээр үдшийг өнгөрүүлээрэй.
Хэзээ: 2 сарын 12-14
Хаана: Fat Cat Jazz Club

Валентины үдэш La La Land үзэнгээ романтик үдшийг өнгөрүүлэхийг урьж байна. Ширээ бүрт 1 шил дарс болон халуун пицца дагалдана гэнэ.
Хэзээ: 2 сарын 14, 17:00, 19:30
Хаана: Cosy Club ресторан

8. Dately: Valentine Special Show
Энэхүү гайхалтай онцгой үдэш маш олон шинэлэг форматуудыг үзүүлэх бөгөөд хайртай хүмүүстэйгээ ирж нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөгөөрэй гэжээ.
Хэзээ: 2 сарын 13
Хаана: UG Palace

Mr. & Mrs. Smith киногоор дамжуулан хайр гэдэг төгс таарах биш, ялгаатайгаа ойлгож, тэврэх тухай. Валентины энэ орой зүгээр кино үзээд тарахгүй “Хайр яагаад заримдаа өвтгөдөг вэ?”, “Яагаад хамгийн ойр хүн хамгийн хэцүү байдаг вэ?”, “Яагаад хайр бол “ялалт” биш, өдөр бүрийн сонголт байдаг вэ?” зэрэг асуултуудад хариулна гэж байна шүү.
Хэзээ: 2 сарын 14
Хаана: Skywing Center

10. Night Train: Хайлсан шоколад
Хостой, Хосгүй, Ганцаараа, Найзуудаараа ирсэн ч ганцаардаж бас эморохгүй, эморсон ч сэвхийтэл босгоод ирэх 25 жилийн ойн тоглолт нь юм байна шүү!
Шөнийн галт тэргэнд суух уран бүтээлчид:
Starfish
A-Sound ~ Тэмүүлэн
The Pips
The Royal Heartaches
The Colors
Magnolian
The Lemons
Morningstar
Хэзээ: 2 сарын 14
Хаана: M Bank Arena

