UBLife Logo
Newsfeed

ВАЛЕНТИН | Өнөөдөр зурвасаар дамжуулан сайн хүндээ сэтгэлээ илчлэх 8 арга

ВАЛЕНТИН | Өнөөдөр зурвасаар дамжуулан сайн хүндээ сэтгэлээ илчлэх 8 арга

Одоо бол хайртай хүндээ сэтгэлээ илчлэх хамгийн таатай цаг үе юм шүү. Яг ийм үед, дээрээс нь маргааш валентин болох гэж байхад хэн нэгэнд сэтгэлээ илчлэхэд сайхан хариу сонсох, амжилттай болох магадлал илүү өндөр болдог. Үзээд алдаарай.

1. Мэдээж хамгийн түрүүнд энгийн яриа өдөх

Гэртээ юу хийж цагийг өнгөрүүлж байгаа тухай, эсвэл ажил нь хэр байгаа болон тэжээвэр амьтан нь ямар байгаа тухай гээд яриа өдөх сэдэв асар олон. Та аажмаар түүний сонирхол, амьдралын тухай хөнгөн яриа өрнүүлж дотносоорой. Гэхдээ бас хэтрүүлэв ээ.

2. Хэрэв танд "Лай л байна, шууд хэлье" гэсэн бодол байвал үзээд л алд.

Гэхдээ яаж, хэзээ гэдгээ анхаарахгүй бол, бас тэр хүнээ өөр хүнтэй үерхдэг эсэхийг эхлээд нягтлахгүй бол иймэрхүү зүйл болох вий.

3. Үг, хэл яриандаа анхаарах!

Сандарч тэвдэж байгаад болох болохгүй зүйл ярив даа. Хэрэв анхны сэтгэгдлийг л онцгүй тавьж орхивол цаашид бүтэлтэй болоход тун хэцүү байх болно. Нүүрээ дараад, ичсэн нүүрэндээ газар цөмлөн ормоор байдалд гацахгүйн тулд бичихээсээ өмнө сайн бодоорой.

4. Итгэлтэй байдлаа хэт дөвийлгөж болохгүй.

Эрэгтэй ч, эмэгтэй ч бай ер нь л өөрийгөө дөвийлгөж, шууд л чаддаг мэддэгээ урсгаж гардаг хүмүүс эвгүй. Бас түүнийг өөрийн болгоно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байх хэрэггүй! Ямар ч хариултад бэлэн байгаарай гэж зөвлөх байна. Шууд огцом дайрч, бас сэтгэлээ хамаг байдгаар нь уудлаад, тэр хүнээ шахалтад оруулав даа!

5. Самсаа шархирам сайхан дуунууд илгээх.

Дуу явуулж, тэр нь таалагдвал жинхэнэ аз од гийлээ л гэсэн үг. Гол нь мэдрэмжтэй дуу явуулаарай. "Картаа дуустал нь зураад өг, бүх мөнгөө цацаад өг..." гэсэн үгтэй дуу явуулж карьераа дуусгав аа.

Жишээ нь энэ дээр ↑ явуулсан дуу бол ↓ энэ шүү.

6. Гэнэтийн бэлгээр баярлуулах

Би чиний хувьд танихгүй нэгэн баймааргүй байна. Би найз залуу/охин чинь баймаар байна... гээд л тийм ээ? Үнэхээр сонирхолтой байдлаар тэр хүндээ бэлэг үлдээгээд, дотор нь сэтгэлийн захиагаа хийж болох юм.

7. Хөгжилтэй зүйл ярьж, татаж унатал нь инээлгэх

Инээдээр дамжуулж хүмүүс маш хурдан ойр дотно болдог нь батлагдсан үнэн юм. Та хэрэв хошин шогийн мэдрэмжтэй бол тухайн хүнийг өөртөө татах тийм ч хэцүү байхгүй л болов уу. Гол нь үнэн бас хэтрүүлэхгүй байхад л болно. Хамтдаа чөлөөтэй байж, инээлдэнэ гэдэг маш том боломж байна гэсэн үг.

8. Өөрийн чаддаг зүйлээрээ сэтгэлд нь үлдэх ямар нэгэн зүйл хийж өгөх

Жишээ нь та гоё зурдаг бол зургийг нь зураад шууд л чатаар илгээгээрэй. Эсвэл дуу дуулж чаддаг, хөгжим тоглодог бол бичлэг явуулж болох юм. Тэр хүнийхээ сэтгэлд хүрэх хамгийн нандин зүйлийг мэдрэмжээрээ дүүргэж, тэр хүндээ илгээгээрэй. Зөвхөн чат бичилцсээр байгаад уулзаж, танилцаж, бүр гэрлэсэн хүмүүс байдаг юм шүү. Бүх зүйл таны энерги, үгийн сонголт, мэдрэмжээс л хамаарах болно. Амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна