UBLife Logo
Newsfeed
“Ask me” карт хос бүхэнд байх ёстойг батлах 4 баримт

“Ask me” карт хос бүхэнд байх ёстойг батлах 4 баримт

Бид хайртай хүмүүстэйгээ тэр бүр гүн сэтгэлийн ярилцлага хийгээд байж чаддаггүй шүү дээ. Үүнд ажлын стресс, завгүй амьдралын хэв маяг зэрэг олон шалтгаан бий. Яг л энэ асуудлыг шийдэх хосуудад зориулсан “Ask Me” карт худалдаанд гарчээ. Уг карт нь хосын эрүүл харилцаа, сэтгэлзүйн ойр дотно байдлыг дэмжих зорилготой аж.

Нийгмийн салбарын мэргэжилтнүүд хамтран бүтээв

Уг картыг нийгмийн салбарын мэргэжилтнүүд хамтран бүтээсэн бөгөөд бидний туулсан, туулж байгаа сэтгэлийн шархыг, гэмтлийг зөвхөн хосын гэлтгүй найзуудын, гэр бүлийн, ажлын бүхий л эрүүл харилцаа, дотно байдал эдгээхэд, илаарьшихад тусалдаг гэдэг итгэлээс төрсөн хамтын санаачилга байна.

Маш олон төрлийн сэдвээр ярилцах боломж

Өдөр тутмын ярианд хэлэгдэж амжилгүй үлддэг бодол, мэдрэмж, хүсэл тэмүүлэл бидний дотор хуримтлагдсаар нэг л мэдэхэд зай үүсгэдэг. "Ask Me" картууд тэр зайг зөөлөн, аюулгүй байдлаар ойртуулахын тулд бүтээгдсэн. Асуулт бүр нь “чи надад чухал” гэж хэлэх нэг хэлбэр бөгөөд хариулт бүр нь харилцааг гүнзгийрүүлэх нэг алхам юм. Мөн хосууд нэгнийхээ амьдралын түүх, гэр бүл, үзэл бодол, хоорондын бэлгийн харилцааг ярилцаж, гүн гүнзгий ойлголцоход чиглэсэн асуултуудаас бүрдсэн аж. 

Бие биенээ шинээр таних, хамтдаа дурсамж бүтээх боломж

Чин сэтгэлээсээ ярилцах үед итгэл нэмэгдэж, ойлголцол гүнзгийрдэг. Нуугдмал мэдрэмж ил болж, буруу ойлголцол багасч, маргааны оронд ойр дотно байдал үүсдэг. Хайр зөвхөн мэдрэмж биш, харин анхаарал, сонсох чадвар гэдгийг дахин сануулна.

Хосын харилцааг гүн түвшинд хүргэх зорилготой асуултууд 

“Ask me” картад багтсан асуултуудаас хүргэвэл: 

  • Миний ямар үйлдэл чамд хайрыг мэдрүүлдэг вэ? 

  • Миний ямар үйлдэл чамд хайрыг мэдрүүлдэг вэ?

  • 10 жилийн дараа бид өнөөгийн амьдралаасаа юуг хамгийн их санах бол?

  • Нүдээ аниад миний биеийн хамгийн дуртай хэсгүүдээ дүрсэл.

  • Дуусгамааргүй байгаагаа чи яаж илэрхийлдэг вэ?

  • Хэрвээ бид салбал чи миний юуг хамгийн их үгүйлэх вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна