UBLife Logo
Дэлхий

Бэлэг аваагүй солонгосчууд Хар өдөртөө бэлтгэж эхэллээ

Бэлэг аваагүй солонгосчууд Хар өдөртөө бэлтгэж эхэллээ

Өмнөд Солонгост Хар өдөр (블랙데이) хэмээх албан бус баяр бий. Энэ баярыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд ганц бие хүмүүс тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хар өдөр нь олон улсын Гэгээн Валентины өдөр (2-р сарын 14), Японы Цагаан өдөр (3-р сарын 14) баяруудтай салшгүй холбоотой.

Япон, БНСУ-д Валентины баяраар бүсгүйчүүд нь залуудаа шоколад бэлэглэдэг уламжлалтай. Мөн Цагаан өдрөөр Валентины баяраар бэлэг өгсөн хүнд сэтгэлийн илэрхийлэл болгон хариу бэлэг өгдөг.

Харин Өмнөд Солонгост Валентины баяр, Цагаан өдрөөр ч бэлэг аваагүй хүмүүс дөрөвдүгээр сарын 14-нд Хар өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ нь нэг төрлийн бизнес төсөл бөгөөд Өмнөд Солонгосын маркетингийн мэргэжилтнүүд санаачилжээ. БНХАУ-ын Ганц бие хүмүүсийн баяраар маш их мөнгө эргэлддэг талаар бид өгүүлсэн. Солонгосчууд яг л үүн шиг том үзэсгэлэн худалдаа, хямдралтай том бизнес баяр гаргасан нь энэ юм.

Хар өдөр солонгосчууд хар хувцас өмсөн, жажанмён хэмээх өтгөн хар соустай шөл иддэг уламжлалтай. Хоолны үеэр бэлэг аваагүй гомдлоо хуваалцаж, сэтгэлээ нээдэг байна. Гэхдээ мэдээж бүгд уйтгарлаад гуниглаад суугаад байхгүй. Жажанмён хурдан идэх тэмцээн, түргэн болзоо зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна