Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна, их аварга Асашёорюү “Милан Кортина 2026” олимпын наадмыг тун шимтэн үзэж байна. Их аварга оросуудыг маш их баярлуулсан мэдэгдэл хийж, ОХУ-ын Спортын хэвлэлүүд онцлон дурдаж байна.
Асашёорюү твиттер хуудсандаа “Уран гулгалтын мөсөн дээрх бүжиг орос тамирчид байхгүй бол утгагүй байна. Ёкозүнагүй сүмо бөх шиг л юм. Олимпын өвөө нар аа. Бидэнд та нарын бодол санаа чухал биш, уран гулгалт бол сайхан спорт. Бид сайхан өрсөлдөөн үзмээр байна. Үнэнийг хэлэхэд ОХУ байхгүй бол олигтой зүйл алга. Спорт гэдэг бол хүний амьдралд ганц агшинд цэцэглэдэг цэцэг юм. Мөн ганцхан агшинд алга болдог. Спортод дуртай хүний хувьд хэлж байна” гэж жиргэжээ.

Украины дайн эхэлснээс хойш буюу 2022 оноос хойш ISU-гийн тэмцээн, уралдаанаас хасагдсан. Харин энэ жилийн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчинд олимпын эрх олгосон билээ.
