UBLife Logo
Спорт

Казахстан уран гулгалтын аваргаа $250 мянга, “Батыр” одонгоор мялаана

Казахстан уран гулгалтын аваргаа $250 мянга, “Батыр” одонгоор мялаана

“Милан Кортина 2026” олимпын наадамд Казахстаны шигшээ баг одтой сайхан наадаж байна. Уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд Михаил Шайдоров 291,58 оноогоор түрүүлж, тус улсын түүхэн дэх анхны уран гулгалтын олимпын аварга болсон. Хоёр, гуравдугаар байрт Японы Кагияма (280,06), Шюн Сато (274,90) нар орсон билээ.

Түүхэн амжилтын дараа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гаргаж, Шайдоровыг “Батыр” одонгоор шагнахаар боллоо. Мөн Казахстаны хуулийн дагуу олимпын аварга цолыг нь 250 мянган ам.доллароор (123,7 сая тенге) мялаах болсон байна.

Шайдоров 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт тамирчин. Энэ жил 21 настай, Алматы хотын уугуул.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна