UBLife Logo
Амьдралд ойрхон зөвлөгөө

Хаврын улиралд юу анхаарах ёстой вэ?

Хаврын улиралд юу анхаарах ёстой вэ?

Өвлөөс хаврын улиралд шилжих шилжилтийн үе бол хүний бие, сэтгэл санаа өөрчлөгдөх эмзэг үе юм. Цаг агаар дулаарч байгаа хэдий ч бие махбод, сэтгэл зүйд янз бүрийн нөлөө үзүүлдэг учраас анхаарах зүйлс бий

Дархлаа суларна

Хүйтнээс дулаан руу огцом шилжихэд дархлаа эмзэг болж, ханиад, харшил, ханиалгах зэрэг шинж илэрч болно. Иймд, витамин D, C, цайраар баялаг хоол хүнс хэрэглэх, тогтмол цагт унтаж, чанартай нойр авах хэрэгтэй.

Сэтгэл санаа тогтворгүй болох / хаврын стресс

Нарны гэрлийн хэмжээ өөрчлөгдсөнөөр тархины гормоны тэнцвэрт нөлөөлдөг. Иймд, гадаа нарны гэрэлд 20–30 минут алхах (серотонин нэмэгдэнэ), дасгал хөдөлгөөн хийх, дотно хүмүүстэйгээ ярилцаж стрессээ тайлах.

Харшил

Хаврын улиралд цэцгийн тоос, утаа зэрэг харшил үүсгэгч нэмэгддэг. Иймд, маск зүүх, харшлын эсрэг эм бэлэн байлгах, нүүр, гар, хамар усаар угааж тоосноос сэргийлэх.

Биеийн ядаргаа, улирлын сулрал

Өвөл хөдөлгөөн багатай байснаас болж хавар бие суларч, ядрах хандлагатай болдог. Анхаарах зүйлс: Аажим дасгал хөдөлгөөн эхлүүлэх (йог, сунгалт, алхалт), ус сайн уух, хэт хүнд хоолноос татгалзаж, ногоо жимс түлхүү хэрэглэх.

Урам зориг, зорилгоо шинэчлэх

Шинэ улирал ирж байгаагаас шалтгаалж шинэ зорилго, шинэ зуршил төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе. Ингэснээр сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.

Эрүүл зөв хооллох

Жимс, хүнсний ногоо нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчний эрсдэлийг бууруулах, амны хөндий, улаан хоолой, төвөнх, залгиур, ходоод, уушгины хавдраас сэргийлэх нөлөөтэй болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Иймд жимс, хүнсний ногоог хоногт 5 нэгж буюу 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.

Хүний биеийн бодисын солилцоог сайжруулах, тамир тэнхээ оруулах, эрч хүчтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шаардлагатай энергээ авах зэргээр дархлаа дэмжихэд В-гийн төрлийн амин дэмүүд, эрдэс бодис,  уургаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Тухайлбал, B1 амин дэм мах, төмс, буудайнд; B2 амин дэм сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд; B6 амин дэм мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд; B12 амин дэм загас, элэг, өндөгний шард; C амин дэм жимс (жүрж, мандарин, нимбэг), нарийн ногоо, амтат чинжүү, улаан лооль; төмөр, магни, кали, иод, кальци зэрэг эрдэс бодис мах, дотор мах , загас, өндөг, нарийн ногоо, бүхэл үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнд илүүтэй агуулагдана

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...