UBLife Logo
Хөгжим

BLACKPINK: Лиса Токиод Панч сармагчинтай “уулзлаа”

BLACKPINK: Лиса Токиод Панч сармагчинтай “уулзлаа”

“BLACKPINK” хамтлагийн дуучин Лиса Токиод аялсан дурсамжаа хуваалцлаа. Лиса сүүлийн үед цахим сүлжээний од болоод байгаа амьтны хүрээлэнгийн Панч сармагчныг үзэж, сонирхсон байна.

Панч сармагчин өнгөрсөн жилийн долоодугаар сард төрсөн бөгөөд харамсалтай нь ээж нь түүнийг голсон юм. Эхийн халамжгүй үлдсэн Панчид аюулаас хамгаалж, тайван амгалан байхад нь туслах ямар нэг зүйл хэрэгтэй байлаа. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд янз бүрийн зүйл санал болгосон ч Панч өөрөө орангутаны зөөлөн тоглоомыг сонгосон байна.

Тэрээр тоглоомоо хаашаа я явсан чирээд авч явдаг. Том сармагчнууд булаах гэхээр нь үхэн хатан хамгаалдаг болжээ. Бусдад зодуулах, дээрэлхүүлэх бүртээ тэр зөөлөн тоглоомноосоо амар амгаланг эрдэг, олдог. Шинэ тоглоом өгөх гэхээр авдаггүй. Лиса ч гэсэн шинэ тоглоомтой түүн дээр очсон байна.  

Лиса тэр өдөр амьтны хүрээлэнд очсоныхоо дараа Токиод болсон дуучин Bad Bunny-гийн тоглолтыг үзэж сонирхжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...