UBLife Logo
Спорт

Milano Cortina 2026: Өнөөдөр манай цаначид уралдана

Milano Cortina 2026: Өнөөдөр манай цаначид уралдана

“Милан–Кортина- 2026” паралимпын наадам эхлээд байна. Энэ сарын сарын 6–15-ны өдрүүдэд Итали улсад явагдах тус наадамд манай улсаас шигшээ багийн тамирчин Батмөнхийн Ганболд, Цэгмэдийн Дашдорж, Бямбадоржийн Цэрэнпунцаг нар уулын пара цана болон пара гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө.

Өнөөдөр пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зайн уралдааны  босоо төрөлд 30 тамирчин уралдана. Монгол Улсын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ганболд орон нутгийн цагаар 10:41цагт, УБ-ын цагаар 17:41 цагт гараанд гарч уралдах бол ОУХМ Цэгмидийн Дашдорж түүнээс 15 секундын дараа гараанаас гарч хурд сорино.

Пара гүйлтийн цана

Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:

• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)

• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)

• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)

Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)

Түүний хувьд мөн адил:

• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)

• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)

• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.

Пара уулын цана

Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн:

• Жайнт слалом (зогсоо ангилал)

• Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...