Dreamy, уянгалаг, дотно уур амьсгал бүхий инди хөгжмөөрөө дэлхийн олон сонсогчдын сэтгэлийг татсан Шинэ Зеландын алдарт хамтлаг Mild Orange удахгүй Монголд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэдний хөгжим намуухан гитар, зөөлөн хоолой, мөрөөдөм уур амьсгалаараа сонсогчдыг өөр ертөнцөд аваачдагаараа алдартай.

1. 2016 онд байгуулагдсан Mild Orange хамтлаг indie rock, dream pop, psychedelic өнгө аясыг хослуулсан өвөрмөц хөгжим бүтээдэг. Тэдний дуу хөгжим ихэвчлэн намуухан, гүн мэдрэмж төрүүлдэг уур амьсгалтай бөгөөд орчин үеийн инди хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгийг бий болгож чадсан юм.
2. Mild Orange нь Шинэ Зеландын Данидин хотод байгуулагдсан бөгөөд түүнээс хойш дэлхийн олон оронд тоглолт хийж, олон улсын фэнүүдтэй болсон юм.

3. Хамтлагийн гол гишүүн, дуучин Жош Мертенс өөрийн өвөрмөц дуу хоолой, минималист аялгуугаар хамтлагийн уянгалаг хэв маягийг тодорхойлдог. Тэдний “Some Feeling”, “My Sight”, “What’s Your Fire” зэрэг дуунууд интернэт орчинд сая сая сонсогчтой болж, дэлхий даяар фэнүүдтэй болж чадсан билээ.
4. Хамтлагийн бүрэлдэхүүнд Жош Мертенс (дуучин, гитар), Жош Рейд (lead гитар), Том Келк (басс), Жек Фергюсон (бөмбөр) гэсэн дөрвөн гишүүн багтдаг.

5. Хамтлагийн гишүүд болох Жош Мертенс, Жош Рейд нар цэцэрлэгээсээ эхлэн танил байсан бөгөөд дараа нь их сургуульд дахин уулзаж хамтлагаа байгуулжээ.
6. Бүх гишүүд нь Шинэ Зеландын Отагогийн их сургуульд суралцаж байхдаа хамтдаа хөгжим хийж эхэлсэн.

7. Тэдний анхны студийн цомог “Foreplay” 2018 онд гарч, интернетэд маш хурдан тархаж олон улсын анхаарлыг татсан байдаг. Эндээс сонсож болно шүү.

8. Хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох “Some Feeling” YouTube дээр хэдэн арван сая үзэлттэй болсон. Та ч бас сонсоод, аан энэ хамтлаг юм уу гэж шууд бодоход хүрч магадгүй. Тэдний алдартай олон дуунууд байдаг шүү.
9. “Mild Orange“ хамтлаг нийт дөрвөн студийн цомогтой.
Foreplay (2018)

Mild Orange (2020)

Looking For Space (2022)

The//Glow (2025)

Эдгээр онцлог, өвөрмөц уянгалаг хөгжим нь Mild Orange-ийг орчин үеийн инди хөгжмийн сонирхогчдын дунд хурдан алдаршуулахад нөлөөлсөн гэж хөгжмийн шүүмжлэгчид үздэг.
10. Энэхүү хамтлаг Улаанбаатар хотод 2026 оны 03 сарын 27-нд тоглолтоо хийх гэж байна. Таны алдаж боломгүй чухал тоглолт гарцаагүй энэ байх болно. Одоо тасалбар нь хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа учир өнөөдөртөө багтаад заавал аваарай.

