UBLife Logo
Хөгжим

БНСУ-д тасалбар дамлан зарагчдын сүлжээг илрүүлжээ

БНСУ-д тасалбар дамлан зарагчдын сүлжээг илрүүлжээ

Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас K-pop хамтлаг, дуучдын тоглолтын тасалбарыг тусгай программын тусламжтайгаар бөөнөөр нь авч, дамлан зардаг бүлэг этгээдийг илрүүлжээ. Гэмт этгээдүүд зарим тохиолдолд тасалбарыг үнээс нь 25 дахин илүү үнээр зардаг байсан байна.

Мөрдлөгөөр тус бүлэг 33 мянган тасалбар зарж, хууль бусаар 7,1 тэрбум вонын ашиг олсон нь тогтоогджээ. G-Dragon, BLACKPINK, Stray Kids, SEVENTEEN зэрэг хамтлагийн тасалбарыг зарж байжээ.

Кёнгидо мужийн цагдаагийн газраас нийт 16 хүн баривчилсны дотор толгойлогч А тэргүүтэй гурван хүний хэргийг Прокурорт шилжүүлээд байна.

Гэмт бүлэглэл 2022 оноос эхлэн алдартай дуучдын тоглолтын тасалбарыг бөөнөөр нь авах тусгай макрос программ ашиглан, 1090 тоглолтын 30300 тасалбар авч чадсан байна. Энэ нь олон дахин давтагдах үйлдлийг нэг товчлуур эсвэл тушаалаар автоматаар гүйцэтгэдэг програмчлалын бүтэц юм. Бүлэглэлийн гишүүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй бөгөөд тасалбар захиалах, зарах, тараах, олон нийтийн сүлжээнд мэдээлэл дамжуулах, программ зохиох гээд тун нарийн зохион байгуулалттай байжээ. Хувь хүний мэдээлэл шаарддаг тоглолтын үеэр өөрсдөөс нь тасалбар авсан хүнийг саадгүй нэвтрүүлэх программ ч бүтээсэн байжээ.

G-Dragon, BLACKPINK, Stray Kids хамтлагийн тоглолтын 200 мянган воны үнэтэй тасалбарыг 1-5 саяар зарж байсан байна. Инчёнд болсон SEVENTEEN хамтлагийн тасалбар 50 сая, BLACKPINK хамтлагийн билет 4 сая, G-Dragon-ий "Goyang Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон концертын тасалбарыг 2,7 саяар борлуулсан нь тогтоогджээ.

Гэмт бүлэглэл энэ үйлдэлдээ хиймэл оюун ухааныг ашиглаж, тасалбар албан ёсоор худалдаанд гарахаас нь өмнө суудлаа сонгож чаддаг байсан байна. Мөн цуцлагдсан тасалбарыг автоматаар худалдан авдаг техник ч ашигладаг байжээ. Тэд гадаадын ижил төстэй гэмт бүлэглэлтэй холбоо тогтоож, хамтран ажилладаг байсан байна.

Тус бүлэглэлийн хамгийн том толгойлогч нь гадаадад зугтан зайлсан тул Интерполоор эрэн сурвалжилж байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...