UBLife Logo
Кино

Тоохгүй өнгөрч боломгүй Оскарын 14 сонирхолтой бас эвгүй мөч

Тоохгүй өнгөрч боломгүй Оскарын 14 сонирхолтой бас эвгүй мөч

98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол ихээхэн шуугиантай болж өндөрлөлөө. Та хэрвээ арга хэмжээг бүтнээр нь үзэж амжаагүй, бас яг ямар сонирхолтой, хачин үйл явдлууд болсныг мэдмээр байвал “Buzzfeed“ дээр гарсан энэхүү нийтлэлийг орчуулан сонирхуулж байна. Ямар хэл ам, шуугиан болсныг хамтдаа харцгаая.


1. Жүжигчин Шон Пенн “One Battle After Another“ кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эрэгтэй туслах дүр шагналыг хүртсэн билээ. Гэвч тэрээр Оскарын шагнал гардуулах ёслолд ирээгүй.

Үүнээс болоод түүнийг зарлан, шагнал гардуулахаар гарч ирсэн жүжигчин Киран Калкин өмнөөс нь шагналыг авах болсон. Гэхдээ энэ мөч түүнийг яг л хичээлийн бие даалт дээр хамтрагч нь ирээгүйгээс болж ангийнхныхаа урд ганцаараа гарч ирсэн хүүхэд мэт сандаргасан тухай хүмүүс Х дээр бичиж байна. Түүнд бэлдсэн үг байгаагүй учир “Шон Пенн энэ үдэш ирж чадсангүй. Эсвэл хүсээгүй байх. Тиймээс би шагналыг нь гардан авч байна“ хэмээн хэлээд, тайзнаас буужээ.

2. Энэ үдэш шагнал гардан авсан хүмүүсийн үг хэлэх хугацаа тийм богино байсан уу, эсвэл зохион байгуулагчид хэтэрхий их яарав уу, маш олон удаа хүмүүсийн яриа таслагдаж, үгээ хэлж дуусах мөч олдоогүй билээ.

Шилдэг богино хэмжээний кино шагналыг хоёр кино тэнцүү саналтайгаар хуваан авсан юм. “Two People Exchanging Saliva“ киноны хамтран найруулагч, зохиолч Александре Синг үг хэлж байх мөчид мик унтарч, камер холдсон юм. Энэ мөчид үзэгчид инээлдэж байгааг, дараа нь дахин гэрэл өгч, мик ажиллаж эхлэхэд үргэлжлүүлэн ярьж байгааг нь та энэ бичлэгийн төгсгөл хэсгээс үзэж болно.

3. K-Pop Demon Hunters анимейшн шагнал гардан авсныхаа дараа продюсер Мишелль Вон үг хэлж байх явцад мөн л яриаг нь таслав.

4. Энэ бол бүр хэцүү мөч байсан. KPop Demon Hunters шилдэг киноны дуу шагналыг хүртэх үед Ejae үг хэлээд, хамтран бүтээсэн хүнээрээ үг хэлүүлэх гэсэн боловч шууд хөгжим явж, яриаг нь таслав.

5. Шарк Танк нэвтрүүлгийн “шарк” Кевин О’леари бараг л 20 сая ам долларын үнэтэй зүүлтээ гайхуулсан мөч. Анх 12.93 сая үнэтэй байсан Коби Брайнтын уг зүүлтэнд тэрээр 100 каратын үнэт эрдэнэ нэмж хийлгэснээр одоо үнэ нь 19.2 сая ам доллар болсон байна. Тэрээр “Marty Supreme“ кинонд дүр бүтээсэн билээ.

6. Харин түүнийг зүүлтээ гайхуулж байх мөчид найруулагч Жафар Панахи цаана нь хэрхэн зогсож байсан нь мийм болоход хүрээд байна.

7. Хөтлөгч Конан О’Брайн хөгжимчдөд талархсаныхаа дараа “Marty Supreme“ кинонд Тимоти Шаламегийн бүтээсэн дүр хэрхэн өгзгөн дээрээ алгадуулдаг тухай ярьж, шинэ хөгжмийн зэмсэг болсон тухай хошигносон юм.

8. Хөтлөгч Конан хэрхэн Альфа үеийнхний хэл яриагаар ярих гэж оролдсон нь энэ үдшийн онцлох мөчүүдийн нэг байлаа.

9. Жүжигчин Пол Мескал найз охин руугаа гүйдэг мөч гэхдээ үнэхээр хөөрхөн байсан.

10. “Шилдэг дүр сонголт“ төрлийг зарлах үед Вагнер Моураг үг хэлж байх үеэр зураглаач Дэлрой Линдог харуулсаар байв.

11. Олон хүн энэ үдэш Тимоти Шаламегийн өмссөн цагаан хослолыг “Backstreet Boys“-ийн Кевинтэй төстэй хэмээн хошигнов.

12. Леонардо ди Каприогийн шинэ миймийг хийх оролдлого тэнд өрнөсөн юм. Мөн үнэхээр л, шинэ мийм төрөн гарав.

13. Оскарын зарлагч Мэтт Берри Оскарын спонсор болох “Burger King“-ийн нэрийг хэрхэн дуудаж буй мөч.

14. Тимоти Шаламе балет болон дуурийн ажилтнуудыг үд хүндэтгэсэн сэтгэгдэл хэлснээсээ болж ихээхэн шуугианд өртсөн билээ. Харин үүнийг нь тайзан дээрээс хошигносон нь бас л инээдтэй.

“Энэ үдэш харуул хамгаалалт их чанга байгаа. Балет болон дуурийнхнаас хэн нэгэн дайрч магадгүй эрсдэлтэй байгаа тухай надад дуулгасан.“

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...