Marty Supreme кино энэ жилийн Academy Awards-ын 9 төрөлд нэр дэвшсэн ч, эцэст нь шагнал авалгүй хоцорлоо. Үнэхээр харамсалтай.
Тус бүтээл “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй гол дүр“, “Шилдэг найруулагч“ зэрэг олон төрөлд нэр дэвшсэн ч, “One Battle After Another,” “Sinners,” “Hamnet” зэрэг бусад өрсөлдөгчид нь тэднээс урьтан шагнал хүртлээ.

Тус бүтээл нь үзэгчдэд сэтгэл хөдөлгөсөн дүрүүд, сайн зохиол, сонирхолтой шийдлүүдээрээ өндөр үнэлгээ авсан. Мөн үүнтэй зэрэгцээд Тимоти Шаламегийн опера болон балетын салбарыг шүүмжилж, дорд үзсэн хэв маягтай ярианаас үүдэн ихээхэн хэл ам гарсан билээ.
Ийнхүү “Marty Supreme” улирлын хамгийн их нэр дэвшсэн ч шагнал хүртээгүй бүтээлүүдийн нэг болжээ.

