Холливудын жүжигчин Майкл Б.Жордан Academy Awards-ын 98 дахь удаагийн наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртэж, уран бүтээлийнхээ анхны Оскарыг гардан авлаа. Тэрээр энэ шагналыг Sinners кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн юм.
39 настай Майкл Б.Жордан уг кинонд ихэр ах дүүс болох Elijah “Smoke” болон Elias “Stack” Moore хэмээх хоёр дүрийг зэрэг бүтээсэн бөгөөд ихэр дүрийг бүтээснээр Оскар хүртсэн анхны жүжигчин болж байна. Киноны зохиол, найруулгыг Райан Куглер хийжээ.

Энэ жилийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Майкл Б.Жордан дараах нэр дэвшигчдийг ялсан байна.
Үүнд:
Timothée Chalamet — Marty Supreme
Ethan Hawke — Blue Moon
Leonardo DiCaprio — One Battle After Another
Майкл Б.Жордан ийнхүү Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн зургаа дахь хар арьст жүжигчин болж байна. Түүнээс өмнө энэ шагналыг хүртсэн жүжигчдийн дунд Forest Whitaker (The Last King of Scotland, 2007), Denzel Washington (Training Day, 2002) болон Sidney Poitier (Lilies of the Field, 1964) зэрэг нэрс багтдаг.
Шагналын улиралд Майкл Б.Жордан хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан бөгөөд BAFTA Awards, Golden Globe Awards болон Critics' Choice Awards-д нэр дэвшсэн. Мөн гуравдугаар сарын 1-нд болсон Screen Actors Guild Awards-д ялалт байгуулсан нь Оскарын санал хураалтын өмнөхөн түүний нэр хүндийг улам өсгөсөн гэж кино шинжээчид үзэж байв.

