UBLife Logo
Кино

Оны шилдэг киногоор “One Battle After Another” тодорч, Оскарын шагнал хүртлээ

Оны шилдэг киногоор “One Battle After Another” тодорч, Оскарын шагнал хүртлээ

“One Battle After Another” кино Academy Awards-ын 98 дахь удаагийн наадамд “Шилдэг кино” шагналыг хүртлээ.

Энэ жил шилдэг киноны төрөлд хүчтэй өрсөлдөгчид олон байв. Anderson-ийн бүтээл Ryan Coogler-ийн “Sinners” кино, мөн “Bugonia,” “F1,” “Frankenstein,” “Hamnet,” “Marty Supreme,” “The Secret Agent,” “Sentimental Value,” ба “Train Dreams” зэрэг бүтээлүүдтэй өрсөлдсөн юм. Энэ нь түүний өмнө бүтээсэн “There Will Be Blood,” “Phantom Thread” болон “Licorice Pizza” кинонууд нэр дэвшиж байсан ч анх удаа шилдэг киноны шагналыг авсан нь онцлог юм.

Шагналын өмнөхөн Андерсон Шилдэг сэдэвлэглсэн зохиол болон Шилдэг найруулагч төрөлд анх удаа Оскарын шагнал хүртсэн нь энэ ялалтыг улам бататгасан.

“One Battle After Another” кино улирлын туршид олон шагнал хүртсэн бөгөөд түүний амжилтуудын дунд:

* 31 дэх Critics’ Choice Awards — 3 шагнал (түүнд шилдэг кино багтсан)

* Golden Globe Awards — 4 шагнал (түүнд шилдэг кино – хөгжим/инээдмийн төрөл багтсан)

* 32 дахь Screen Actors Guild Awards — 1 ялалт, 7 нэр дэвшил (түүнд багийн шилдэг жүжигчдийн бүтээл багтсан)

* BAFTA Film Awards — 6 шагнал (түүнд шилдэг кино багтсан)

* Academy Awards — 13 нэр дэвшил

* Америкийн кино институтын (AFI) 2025 оны шилдэг 10 киноны жагсаалтанд багтсан

* Үндэсний кино шүүмжлэгчдийн холбооноос 5 шагнал

Ийнхүү “One Battle After Another” улирлын хамгийн том ялалт, кино урлагийн нэр хүндийг баталгаажуулсан бүтээл болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...