Японы амьтны хүрээлэнгийн бяцхан сармагчин Панчийн түүх олны анхаарлын төвд хэвээр байна. Панч сармагчин өнгөрсөн жилийн долоодугаар сард төрсөн бөгөөд харамсалтай нь ээж нь түүнийг голсон юм. Эхийн халамжгүй үлдсэн Панчид аюулаас хамгаалж, тайван амгалан байхад нь туслах ямар нэг зүйл хэрэгтэй байлаа. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд янз бүрийн зүйл санал болгосон ч Панч өөрөө орангутаны зөөлөн тоглоомыг сонгосон байна. Тэрээр тоглоомоо хаашаа ч явсан чирээд авч явдаг. Том сармагчнууд булаах гэхээр нь үхэн хатан хамгаалдаг болсон.
Панчийн тухай богино хэмжээний хүүхэлдэйн кино хүртэл гарсан байгаа.
Харин сүүлийн үед түүнийг шинэ найзтай болсныг хүмүүс анзаарчээ. Шинэ найз нь зөөлөн тоглоомтой нь тун төстэй өнгөтэй. Тэд хөөцөлдөж тоглон, тэврэлдэж, заримдаа үнсэлцэж байгаа нь дуранд буужээ.
