UBLife Logo
Дэлхий

Можтаба Хаменеи энх тунх, эх орноо удирдаж байна гэв

Можтаба Хаменеи энх тунх, эх орноо удирдаж байна гэв

Ираны шашны шинэ удирдагч Можтаба Хаменеи одоо болтол олон нийтийн газарт гарч ирээгүй байгаа нь олон янзын цуурхал яриа гарахад хүргэж байна. “Reuters” агентлагаас дээд удирдагчийг хөнгөн шархадсан гэж мэдээлсэн бол зарим хэвлэл Израилын тагнуулын хараанд өртөхгүйн тулд далд газар нуугдаж байна гэжээ. Халдлагын эхний өдөр алагдсан гэх цуурхал гарсан бол сүүлийн өдрүүдэд түүнийг Москвад эмчлүүлж байгаа гэх мэдээ гарч байна.

Ираны ГХЯ-наас “Можтаба Хаменеи энх тунх, эх орноо бүрэн удирдаж байна” гэж мэдээллээ. ГХЯ-ны сайд Аббас Арагчи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын 14-нд Ираны удирдагч үхсэн гэсэн мэдээллийг эрс эсэргүүцлээ. АНУ-ын БХЯ-ны сайд Пит Хегсет Можтаба Хаменеиг хүнд шархадсан, эсвэл нүүр царай нь эрэмдэг болсны улмаас нүүрээ харуулахгүй байгаа гэсэн таамаглал дэвшүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...