Энэ жил болох Дэлхийн адууны баяраар ОХУ-аас Монголын Ерөнхийлөгчид хурдан хүлэг бэлэглэхээр шийджээ. Өнөөдөр Татарстаны морь үржүүлгийн №57 заводын захирал Николай Скоков сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ энэ талаар өгүүллээ.
Скоков “Би энэ зун Монголд очиж, Дэлхийн морины өдрийг тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа. Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Татарстанд өсгөсөн Орловын хатирч морь бэлэглэнэ. Жинхэнэ хурдан хүлэг. Хоёр орны ах дүүгийн найрамдалт харилцааг улам бэхжүүлэх үүднээс энэ бэлгийг бэлтгэсэн” гэж хэлсэн байна.
Татарстаны морь үржүүлгийн №57 завод Орловын хатирч мориороо алдартай. Орловын хатирч адуу үүссэний 250 жилийн ой 2026 онд тохиож байгаа гэнэ.
