“Английн Кентэд менингит халдварт өвчин гарсны улмаас 2 хүн нас барж, 11 хүн эмнэлэгт хүргэгдлээ” гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах агентлагаас (UKHSA) мэдээллээ. Нас барсан 2 хүн нь Кент их сургуулийн 21 настай эрэгтэй оюутан, ахлах ангийн сурагч 18 настай охин байжээ.
Одоогийн байдлаар халдварын голомт нь Кентерберигийн “Chemistry” шөнийн клуб байх магадлал өндөр байгаа юм. Энэхүү клубт оюутнууд их ордог бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд 2000 гаруй хүн үйлчлүүлсэн гэнэ. Тус клубт орсон 11 хүн одоо хүнд хэлбэртэйгээр эмнэлэгт эмчлүүлж эхлээд байна.

Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах агентлагийн мэдүүлснээр өвчтөнүүдийн найз, хамаатан, гэр бүл гээд 20 мянган хүн хавьтагч болон бүртгэгдээд байгаа юм. Тэдэнд антибиотик олгож байна.

Их Британид 2015 оноос эхлэн шинэ төрсөн хүүхдүүдэд албан ёсоор менингитийн вакцин хийдэг болсон. Өмнө нь төрсөн хүүхдүүдэд эцэг эхийн зөвшөөрлөөр л хийдэг байлаа. Тэгэхээр одоогийн ахлах ангийн сурагч, их сургуулийн оюутнуудад энэ өвчний дархлаа суугаагүй байгаа гэж эмч нар үзэж байна.
