Кино урлагт ямар ч киноны үргэлжлэл анги нь эх хувилбараасаа, анхны ангиасаа муу байдаг гэх ойлголт түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр зарим тохиолдолд үргэлжлэл кинонууд илүү амжилттай болж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Rotten Tomatoes-ийн шүүмжлэгчдийн үнэлгээнд (Tomatometer) тулгуурлан дараах кинонууд анхны бүтээлээсээ илүү оноо авсныг хүргэж байна.
Шүүмжлэгчдээс илүү өндөр үнэлгээ авсан үргэлжлэлүүд:
1. Paddington 2 (2017)
Анхны кино ч тэр өндөр үнэлгээтэй байсан ч үргэлжлэл нь илүү сэтгэл хөдөлгөм, дулаан өгүүлэмжтэй болж чадсан гэж үзжээ. Хүүхэд, насанд хүрэгчдэд зэрэг хүрч чадсан зохиол нь шүүмжлэгчдийг татжээ.
Paddington (2014): 96%
Paddington 2: 99%

2. Top Gun: Maverick (2022)
1986 оны эх хувилбараас ялгаатай нь энэ кино сэтгэл хөдлөл, дүрийн хөгжүүлэлт дээр илүү төвлөрсөн байна. Бодит нислэгийн зураг авалт, техник гүйцэтгэл нь киног илүү хүчтэй болгожээ.
Top Gun (1986): 59%
Maverick: 96%

3. Dune: Part Two (2024)
Эхний анги нь тухайн нүсэр түүхийн суурийг тавьсан бол хоёрдугаар анги нь түүхийг илүү өргөн цар хүрээнд, илүү хурдтай өрнүүлсэн. Дүрүүдийн дотоод зөрчил, улс төрийн драм илүү тод болсон нь онцлог.
Dune (2021): 83%
Part Two: 92%

4. Scream 2 (1997)
Аймшгийн жанрыг шүүмжилсэн, егөөдсөн хэв маягаа хадгалсан ч илүү ухаалаг, бас хөгжилтэй элементүүдийг нэмж өгсөн нь давуу тал болсон байна.
Scream (1996): 78%
Scream 2: 83%

5. The Dark Knight (2008)
Комик киноноос давж, гэмт хэргийн гүнзгий, зөрчилтэй, шилдэг драм бүтээл болсон. Жокер дүрийн сэтгэлзүйн нарийн байдал, бодит уур амьсгал нь киног шинэ түвшинд хүргэсэн.
Batman Begins (2005): 85%
The Dark Knight: 94%

6. The Hunger Games: Catching Fire (2013)
Анхны киноноосоо илүү улс төр, нийгмийн утга санааг гүнзгийрүүлж чадсан. Дүрүүд илүү хөгжиж, эрсдэлүүд нэмэгдэж, уур амьсгал илүү гүнзгийрч ирснээр төгс хоёрдугаар анги болж чадсан гэж үздэг.
The Hunger Games (2012): 84%
Catching Fire: 90%

7. The Lord of the Rings: The Two Towers (2002)
Эпик тулаан, ялангуяа Helm’s Deep-ийн тулаан нь киноны оргил хэсэг. Сэтгэл хөдлөл ба адал явдал, тулааныг тэнцвэртэй хослуулсанн ь гайхалтай.
The Fellowship of the Ring (2001): 91%
The Two Towers: 95%

8. Mamma Mia! Here We Go Again (2018)
Эхний киноноос илүү хөгжилтэй, илүү дурсамж төрүүлэх уур амьсгалтай. Өнгөрсөн ба одоог холбосон өгүүлэмж нь шинэлэг болсон.
Mamma Mia! (2008): 55%
Here We Go Again: 80%

9. X2: X-Men United (2003)
Анхны киноноос илүү өргөн хүрээтэй түүх, илүү сайн тулаан. Мутантуудын тухай философи илүү тод гарсан нь онцлог.
X-Men (2000): 82%
X2: 85%

10. Aliens (1986)
Эхний кино айдас дээр төвлөрсөн бол энэ нь адал явдал-аймшгийн хослол болж, илүү эрчимтэй, динамиктай болсон байна.
Alien (1979): 93%
Aliens: 94%

11. Shrek 2 (2004)
Илүү олон сонирхолтой туслах дүрүүд, соёлын хошигнол нэмэгдсэн. Дэлхий ертөнц нь илүү өргөжсөн, бас мэдээж хэрэг үйл явдал ч сонирхолтой болж ирсэн байна.
Shrek (2001): 88%
Shrek 2: 89%

12. Spider-Man 2 (2004)
Питер Паркерын дотоод зөрчил, хүн ба баатрын тэмцэл илүү гүнзгий болсон. Мөн хорон санаатан буюу киноны эсрэг дүр ч маш хүчтэй, сайн болсон.
Spider-Man (2002): 90%
Spider-Man 2: 93%

13. John Wick: Chapter 2 (2017)
Анхны киноны амжилтыг үргэлжлүүлж, ертөнцийг илүү тэлж, тулааны зураг авалтуудыг улам сайжруулсан. Зогсолтгүй эрч хүч, тэмцэл өрнөнө.
John Wick (2014): 86%
Chapter 2: 89%

14. Spider-Man: No Way Home (2021)
Фенүүдийн хүлээлтийг бүрэн давж, олон ертөнцийн концепцийг амжилттай хэрэгжүүлсэн. Сэтгэл хөдлөл, дурсамжинд тулгуурласан хэсгүүд хүчтэй.
Homecoming (2017): 92%
Far From Home (2019): 91%
No Way Home: 93%

Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар;
Илүү боловсронгуй зохиол
Том цар хүрээ, илүү сайн техник шийдэл
Дүрүүдийн гүнзгий хөгжил
Фенүүдийн хүлээлтийг зөв ашиглах нь киноны дараагийн ангиуд амжилттай байх шалтгаан болж байна.
