UBLife Logo
Кино

Фото сурвалжилга | HBO Max өнөөдрөөс эхлэн Монголд!

Фото сурвалжилга | HBO Max өнөөдрөөс эхлэн Монголд!

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан стрийминг үйлчилгээний томоохон төлөөлөл болох HBO Max өнөөдрөөс эхлэн Монголын үзэгч бүрийн хүртээл болоход бэлэн боллоо. Юнивишн компани ийнхүү дэлхийн хэмжээний хамгийн том стрийминг үйлчилгээнүүдийн нэгийг өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүддээ оруулснаар, хэрэглэгчдэдээ контентын хязгааргүй сонголтыг нээж байна.

Энэхүү баярт үйл явдлыг угтан өнөөдөр Шангри-Ла төвийн хүлээн авалтын танхимд нээлтийн үйл ажиллагаа болж, халуун дулаан уур амьсгал, дуу хууртай үйл ажиллагаа болов.

HBO Max телевизийн 500 гаруй цуврал, хоёр мянга гаруй бүрэн хэмжээний киног багтаасан хамгийн өргөн сонголттой стрийминг үйлчилгээнүүдийн нэг билээ.

Game of Thrones, House of Dragon, Knight of Seven Kingdoms, White Lotus, The Pitt, The Last of Us, Dune: Prophecy, The Penguin, Euphoria, Succession зэрэг дэлхийн алдартай цувралуудыг та хамгийн өндөр чанартайгаар, хүссэн үедээ үзэх боломжтой.

Мөн One Battle After Another (2025), Dune (2021) болон Dune: Part Two (2024), Mickey 17 (2025), Sinners (2025), Weapons (2025), Superman (2025), Eddington (2025) зэрэг сүүлийн үеийн шилдэг уран бүтээлүүдээр дүүрэн учир уйдах зав хэзээ ч олдохгүй.

Үүнээс гадна Discovery-ийн танин мэдэхүйн ертөнц, Cartoon Network-ийн хүүхэлдэйнүүд гээд гэр бүлийн гишүүн бүрт зориулсан шилдэг контентууд нэг дор цугларчээ.

Warner Bros. Discovery-ийн Ази-Номхон далайн бүсийн захирал Жэйсон Монтейро

Бид гэрээ хэлцэл хийхээр анх ярилцаж эхэлснээсээ хойш ердөө 18 сарын дотор Монгол улсад үйлчилгээгээ нэвтрүүлж байна. Бид Юнивишнтэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Учир нь бидний гол мөн чанар бол, бид түүх өгүүлэгчид. Ийм чухал, стратегийн түншлэлүүдийн ачаар бид Монгол дахь илүү олон хүн, илүү олон үзэгчдэд хүрч чадна гэдэгт итгэдэг.

Бидний хувьд 2026 он гайхалтай эхэллээ. Та бүхэн миний ард харагдаж байгаа “A Knight of the Seven Kingdoms”-ийг харж байгаа байх. Game of Thrones франчайзын шинэ бүтээл нэмэгдэн орсон. Мөн бидэнд олон нэр хүндтэй шагнал хүртсэн The Pitt цуврал бий. Сүүлд манай блокбастер кинонууд болох Sinners болон One Battle of the Other нь Оскарын шагнал гардуулах ёслолд маш өндөр амжилт үзүүлсэн. 6-р сард House of the Dragon цувралын 3-р улирал нээлтээ хийнэ. Бас нэмээд, Harry Potter цувралын шинэхэн трейлер сая цацагдсан. Энэ мэтээр бид шинэ бүтээлээр үзэгчдээ үргэлж баярлуулахыг хичээх болно.


Одоо та ердөө Юнивишн шинэчлэгдсэн L+ болон түүнээс дээш багцын хэрэглэгч байхад л хүссэнээрээ ашиглах боломжтой юм. Цаашлаад энэхүү хамтрал нь илүү их контент, кинонуудын сонголт, шинэлэг үйлчилгээний дөнгөж эхлэл байхыг Юнител Группийн Медиа бизнесийн газрын захирал Г.Барс онцлон хэлэв.

Энэхүү арга хэмжээ цааш дуу хөгжмөөр үргэлжлэн “Tangerine“ жазз хөгжмийн бүрэлдэхүүн өөрсдийн найруулан дэглэсэн хувилбараар “Game of Thrones“ болон “Harry Potter“ цувралуудын хөгжмийг толилуулав.

Юнивишн компанийн Медиа менежмент хариуцсан захирал Г.Болорчимэг

"Медиа салбарын өрсөлдөөн өнөөдөр зөвхөн контент дээр биш, харин хэрэглэгчид тэрхүү контентыг хэрхэн хялбар, ухаалаг аргаар хэрэглэж байгаа дээр суурилдаг болсон. Бидний гол зорилго бол дэлхийн жишигт нийцсэн стрийминг үйлчилгээг Монгол хүний дижитал амьдралын хэв маягт хамгийн ойр буюу хамгийн энгийнээр нэгтгэх явдал юм. Хэрэглэгчид маань олон улсын картаар төлбөр төлөх, гадаад бүртгэл үүсгэх гэх мэт бэрхшээлгүйгээр Юнивишнийн цэсээсээ HBO Max-ийн кино санд нэвтрэх 'хэрэглээний шинэ стандарт'-ыг бид эхлүүлж байна.

Өнөөдөр Юнивишнийн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийг бүрэн холбоод байна. Энэхүү бат бөх дэд бүтцэн дээр HBO Max-ийг албан ёсоор нутагшуулснаар Монгол үзэгчид дэлхийн шилдэг контентыг ямар ч саадгүй үзэх боломж бүрдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...