БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны үдээс өмнө Бээжин хотноо Хятадын Гоминдан намын дарга Жэн Ливэньтэй уулзлаа. Жэн Ливэнь сүүлийн 10 жилд анх удаа эх газрын Хятадад айлчилж байгаа Гоминдан намын дарга юм. Тэрээр Ши Жиньпиний урилгаар Цзянсу, Шанхайд айлчлаад Бээжинд ирж байгаа юм.
Уулзалтын үеэр Ши Жиньпин “Тайванийн хоолойн хоёр талд оршин суугаа иргэд бүгд хятад үндэстэн, хятад хүмүүс. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн гэсэн бидний нэг үндэстнийг нэгтгэх бодол солигдохгүй” гэж хэлсэн байна.
Гоминдан намын дарга Жэн Ливэнь “Тайвань арал олон улсын маргаан, дайны үндэс болохгүй. Гадаадын гүрнүүдийн улс төрийн бодлогын шатрын хөлөг хэзээ ч болохгүй” гэж хариулсан байна.
