UBLife Logo
Амьтан

Өмнөд Америкийн “Шаринган” нүдтэй шувуу цахим орчинд шуугиан тарьж байна

Өмнөд Америкийн “Шаринган” нүдтэй шувуу цахим орчинд шуугиан тарьж байна

Сүүлийн үед сошиал орчинд нэгэн хачирхалтай төрхтэй шувуу олны анхаарлыг татаж, “анимэ дээрх дүр шиг” хэмээн яригдах болжээ. Тодруулбал, White-eared grebe буюу Пимполло (pimpollo) нэрээр танигдсан энэхүү усны шувууны улаан нүд нь “Naruto“ анимэгийн “Шаринган”-тай тун төстэй харагдах аж.

Энэхүү шувуу нь Өмнөд Америкийн Бразил, Аргентин, Чили, Уругвай зэрэг орнуудад өргөн тархсан, жижиг биетэй усны шувуу юм. Судлаачдын тэмдэглэснээр түүний хамгийн тод ялгарах шинж нь гүн улаан өнгийн нүдний солонгон бүрхүүл.

Энэхүү шувуу нь нуур, намаг, тайван урсгалтай усанд амьдардаг бөгөөд усанд богино хугацаагаар шумбаж ан хийдэг. Загас, усны шавж, жижиг хавч зэрэг амьтдаар хооллодог. Эдгээр шувуудын хувьд усан доор харах чадвар маш чухал. Усанд ормогц гэрлийн хугарал өөрчлөгдөж, харагдах орчин эрс өөр болдог тул тэдний нүд ийм нөхцөлд дасан зохицсон байдаг байна.

Шинжээчдийн тайлбарласнаар байгалийн цэнгэг ус ихэнхдээ тунгалаг биш, шавар, замаг, органик бодисуудын нөлөөгөөр харагдах орчин хязгаарлагддаг тул ийм орчинд амьдрах шувуудын нүд нь хөдөлгөөн илрүүлэх чадвар сайн, гэрлийн ялгарлыг сайн хардаг үүрэгтэй гэнэ. Гэсэн ч түүний улаан нүд яг ямар онцгой үүрэгтэйг одоо ч баттай тогтоогоогүй хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна