UBLife Logo
Амьтан

17 км туулж гэртээ ирсэн долоон нохойн түүх цахим орчныг шуугиуллаа

17 км туулж гэртээ ирсэн долоон нохойн түүх цахим орчныг шуугиуллаа

Хятадын Чанчүнь хотод алга болсон долоон нохой 17 км гаруй зам туулж гэртээ буцаж ирсэн тухай бичлэг цахим орчинд тарж, олон сая хүний анхаарлыг татлаа.

Бичлэгт алтан ретривер, лабрадор, герман овчарк, пекинес зэрэг үүлдрийн ноход хурдны зам даган алхаж буй нь харагдах бөгөөд тэднийг жижиг биетэй корги нохой удирдаж явсан байна. Уг коргийг орон нутгийн хэвлэлүүд “Dapang” хэмээн нэрлэсэн байна. Энэ хятадаар “том тарган“ гэх утгатай үг гэнэ.

Гуравдугаар сарын 15-нд анх нийтлэгдсэн энэхүү бичлэг богино хугацаанд цахимд тарж, 230 сая гаруй үзэлт цуглуулсан байна.

Шөнөдөө 0 хэмээс доош хүйтэрч байсан тул олон хүн нохдын аюулгүй байдалд санаа зовниж байжээ. Орон нутгийн амьтан хамгаалах төвийн сайн дурын ажилтан Тон Тон нохдыг хайж ойролцоох тосгонд зар наах, хаалга тогшин сураглах, бүр дрон ашиглан хайлт хийх зэрэг арга хэмжээ авчээ. Тэрээр “Цас орж эхлэхэд нохдууд хоол ундгүй байж магадгүй гэж маш их санаа зовсон” гэж хэлсэн байна.

Гуравдугаар сарын 19-нд ноход эсэн мэнд гэртээ ирсэн нь батлагдсан. Тэдний гурав нь нэг эмэгтэйн ноход байсан бөгөөд тэрээр дөрвөн хоног хайсны эцэст бараг бууж өгөх гэж байхад корги Дапан өөрөө гэртээ орж иржээ. Дараа нь бусад нохдыг ойролцоох тосгоны айл түр авч асарч байсныг олж тогтоосон байна.

Эхэндээ нохдыг хулгайлагдсан байж болзошгүй гэсэн таамаг гарч байсан ч Гирин мужийн албаныхан ноход өөрсдөө явсан гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...