UBLife Logo
Амьтан

Алматы хотод нохойны амь аварсан залуусыг хүндэтгэж хөшөө бүтээжээ

Алматы хотод нохойны амь аварсан залуусыг хүндэтгэж хөшөө бүтээжээ

Казахстаны Алматы хотод 2016 онд болсон сэтгэл хөдөлгөм аврах ажиллагаанд зориулсан уран бүтээл 2026 оны гуравдугаар сард албан ёсоор олинд толилуулагдлаа. Энэхүү дурсгалын хөшөө нь Улькен голын эрэгт байрлаж байгаа аж.

2016 онд нэгэн нохой гол руу унаж, эгц эргээс гарч чадалгүй гацсан байна. Эзэн нь нохойгоо аврах гэж оролдож байхдаа мөн адил гацаж орхижээ.

Үүнийг харсан иргэд гар гараасаа барьсан хүн гинж үүсгэн, хамтын хүчээр нохой болон эзнийг нь аюулгүй гаргаж чадсан байна. Тус үйл явдлын бичлэг цахим орчинд хурдан тархаж, олон улсын анхаарлыг татсан бөгөөд сая сая хандалт авч байжээ.

Энэхүү бүтээлийг Казахстаны орчин үеийн нэрт уран бүтээлч Ербосын Мельдибеков урласан бөгөөд түүний бүтээлүүд дэлхийн олон хотын музейд хадгалагддаг алдартай нэгэн аж.

Казахстан улсад амьтныг хамгаалсан үйлсийг урлагаар мөнхөлсөн тохиолдол өмнө нь ч бий. 2019 онд Алматы болон 2020 онд Харганат хотод байгаль хамгаалагч Ерлан Нургалиевийн дурсгалд ханын зургууд бүтээсэн. Тэрээр хууль бус анчидтай тэмцэх үеэр амиа алдсан бөгөөд дараа нь баатарлаг гавьяаны төлөө төрийн одонгоор шагнагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...