UBLife Logo
Дэлхий

Ши Жиньпиний хөргийг шатаагаад 5 жилийн ял авчээ

Ши Жиньпиний хөргийг шатаагаад 5 жилийн ял авчээ

Казахстаны Жетысуск мужийн Талдыкорган хотын шүүхээс энэ сарын 16-нд үндэстэн хооронд дайсагналцал үүсгэж, өдөөн хатгасан хэргээр 19 казах иргэнийг шүүлээ. Тэдний дунд үндэсний үзэлт “Атажурт” холбооны гишүүд байлаа. Хэрэгтнүүд өнгөрсөн жил Алматы мужид жагсаал зохион байгуулж, 2025 оны долоодугаар сараас хойш сураггүй алга болсон, магадгүй Хятадын шоронд байгаа Казахстаны иргэн Алимнур Турганбаяг нэн даруй суллахыг шаардсан байна. Жагсагчдийн ихэнх нь БНХАУ-ын Шижаан Уйгарын уугуул казах иргэд байжээ. Тэд БНХАУ-ын туг, Хятадын дарга Ши Жиньпиний хөргийг шатаасан байна. Эхлээд захиргааны хэрэг үүсгэсэн байсан ч удалгүй эрүүгийн хэрэгт шилжүүлжээ.

Атажурт” холбооны тэргүүн Бекзат Максутхан, Алимнур Турганбаягийн эхнэр Гульдария Шеризат нарт тус бүр 5 жилийн хорих ял оноолоо. Бусдыг  нь янз бүрийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна