UBLife Logo
Newsfeed

"Үлдэх Зориг" баримтат киноны нээлт өнөөдөр болно

Ub.life
Ub.life
"Үлдэх Зориг" баримтат киноны нээлт өнөөдөр болно

Монголын шинэ үеийн түүх, ардчилсан хувьсгалын хамгийн тод дүр төрх бол Санжаасүрэнгийн Зориг билээ. Түүнийг дурсах нь зөвхөн нэгэн улс төрчийг бус, Монгол хүний эрх чөлөө, итгэл үнэмшлийн үнэ цэнийг эргэн санаж буй хэрэг юм. Тиймээс Монголыг ардчиллын салхиар сэрээхэд чухал хувь нэмрээ оруулсан Санжаасүнгийн Зориг агсны талаарх 10 баримтыг хүргэж байна.


1. Өнөөдөр ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг агсны хорвоод мэндэлсэн өдөр. Эл өдөр сэтгүүлч Б.Оюунчимэгийн “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт “Корпорейт Конвейшн Центр”-т 19 цагт болох гэж байна. Ганцхан удаа л өргөн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох гэж буй нь энэ юм.

2. С.Зориг 1980-1985 онд Москвагийн Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны коммунизмын онолч мэргэжлээр төгссөн. Дараа нь МУИС-д багшилж байхдаа ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн байдаг.

3. 1989 онд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагдахад тэрээр анхны Ерөнхий зохицуулагчаар сонгогдож байв. Түүнийг ардчилсан хувьсгалын "оюун санааны удирдагч" гэж үздэг.

4. Тэрээр шатар тоглох маш их дуртай, шатрын спортын дэд мастер цолтой байжээ. Түүний улс төрийн нүүдэл, шийдвэрүүдэд шатарчны алсын хараа, нухацтай зан чанар нь нөлөөлдөг байсан гэж ойр дотныхон нь дурсдаг.

5. Түүний аав Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайд байсан бол ээж Доржпалам нь их эмч, нэрт эрдэмтэн, Монголын анхны соён гэгээрүүлэгчдийн нэг байсан юм.

6. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд зам тээвэр, холбоо харилцааны салбарт олон шинэчлэл хийхээр төлөвлөж байв.

7. Түүнийг амь үрэгдэхээс өмнөхөн (1998 онд) тухайн үеийн олонхын эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал яригдаж байсан бөгөөд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд бэлэн болоод байсан гэдэг.

  1. С.Зориг агсан 650 төгрөгийн цалин авдаг байжээ. Тэрбээр "Би машин авахын тулд таван жил юу ч идэхгүй, байранд амьдрахгүй агаарт жингүйдэж байгаад машин авах мөнгө цуглуулна" хэмээн ярьсан удаатай.

9. Түүнийг таньдаг хүмүүс нь маш энгийн, хүнлэг, шатрын спортод дуртай, бусдын санаа бодлыг анхааралтай сонсдог байсныг нь онцолдог. Тэрбээр хэдийгээр богино насалсан ч Монголын ардчиллын дархлаа, оюун санааны луужин болж чадсан юм. Түүнийг дурсахдаа бид ардчиллын үнэ цэн, хувь хүний эрх чөлөө ямар их үнээр олдсоныг хэзээ ч мартах учиргүй. "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" хэмээх түүний өөдрөг үзэл бидний ой санамжид одоо ч үлдсэн байна.

Бэлтгэсэн: Х.Энхзул

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна