Алдарт American Pie киноны од, жүжигчин Шаннон Элизабет OnlyFans платформд албан ёсоор нэгдэж буйгаа зарлалаа. Тэрээр 52 настай бөгөөд энэ алхмаа өөрийн карьерыг дахин тодорхойлох, фэнүүдтэйгээ шууд холбогдох шинэ үе гэж тайлбарлажээ.

Шаннон Элизабет People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа урьд өмнө Холливудын системд бусдын удирдлага дор ажиллаж байсан гэдгээ онцолж, одоо харин өөрийн дүр төрх, агуулгыг өөрөө хянах боломжийг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Тэрээр, “Миний карьерын турш бусад хүмүүс миний дүр төрх, шийдвэрийг удирддаг байсан. Одоо би үүнийг өөрчилж байна” гэж мэдэгджээ.

Жүжигчин OnlyFans-д нэгдсэн шалтгаанаа фэнүүдтэйгээ шууд харилцах, өөрийн нөхцөлөөр контент бүтээх, илүү хувийн дүр төрхөө хуваалцах хэмээн тодорхойлжээ.

Тэрээр энэ платформыг “ирээдүйн фэн ба оддын харилцааны хэлбэр” гэж тодорхойлжээ.
American Pie кино нь түүний карьерын хамгийн том эргэлт болсон бөгөөд тэрээр энэ дүрийнхээ ачаар өнөөдрийн амжилтад хүрсэн гэдгээ онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд олон алдартан өөрсдийн контентыг шууд платформоор дамжуулан түгээх болсон бөгөөд Шаннон Элизабет өөрийн алхмыг энэхүү чиг хандлагын нэг хэсэг гэж үзэж байна хэмээжээ.

