АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн Баррон Трамп 20 нас хүрмэгцээ өөрийн нэр дээр ундааны компани байгуулахаар албан ёсны бичиг баримтаа бүрдүүлжээ. Түүний шинэ төсөл нь эрүүл мэндэд чиглэсэн ундаа бөгөөд “SOLLOS” нэртэйгээр зах зээлд гарахаар төлөвлөгдөж байна.
Шинээр байгуулагдсан компанийн албан ёсны нэр нь Soulstice, Inc. бөгөөд 2025 оны 12-р сард Делавэр мужид бүртгэгджээ. 2026 оны 1-р сард Флоридад “SOLLOS Yerba Mate, Inc.” нэрээр давхар бүртгүүлсэн бөгөөд одоогоор 1 сая ам.долларын хөрөнгө босгосон байна.

“SOLLOS” нэр нь испани хэлний “sol” (нар) үгнээс гаралтай гэнэ ээ.
Компанийн хувьд Барон Трамд өөрөө удирдах ба Флорида дахь Оксбриж академид хамт сурч хүмүүсээр эгнээгээ бүрдүүлжээ.

Флорида мужийн 16 сая ам доллар бүхий өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөд тус компани хаяглагдсан бөгөөд тус газар нь Трампыг дэмжигч Фэй Вайцманы өмч гэнэ.
SOLLOS брэндийн эхний бүтээгдэхүүн хан боргоцой болон кокосын амттай 12 ширхэг лаазтай багц эрүүл мэндийн ундаа байх аж.

Анх 2026 оны 4-р сард гаргахаар төлөвлөж байсан ч 5-р сар болгон хойшлуулсан байгаа юм байна.
