Вьетнамын волейболын “Хунг Выонг” цомын тэмцээн энэ сарын 23-нд Фу Тход эхлэх гэж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шилдэг тус бүр 4 баг өрсөлдөх юм.
Хилийн цэргийн харьяа “Бьенфонг” баг Цомын тэмцээнд Монголын довтлогч Б.Батсуурийг тоглуулахаар санал тавиад хүлээж байгаа гэнэ. Хэрэв тохиролцоонд хүрвэл Б.Батсуурь тус багийн хоёр дахь легионер болно. “Бьенфонг” багт Тайландын Жакрит Тханомной тоглож байгаа билээ.

“Хунг Выонг” цомын тэмцээний дүрэм ёсоор гадаад тоглогчдод тавих тооны хязгаарлалт байхгүй, зэрэг талбай дээр ч гарч болох журамтай. Бьенфонг” баг Цомын тэмцээнд 2023, 2024, 2025 онд дараалан түрүүлсэн хүчирхэг баг.

Вьетнамын АШТ-ий эхний тойрогт Б.Батсуурь “Ниньбинь” багт тоглож, маш өндрөөс хүчтэй довтолгоо хийж чаддагаараа мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байгаа юм. Мөн Вьетнам дахь анхны монгол волейболчин гэдгээрээ онцлог. Лигт хоёр тоглоод л вьетнам хөгжөөн дэмжигчдийг байлдан дагуулж чадсан.
