“Apple” компаниас мэдэгдэл хийж, ирэх есдүгээр сарын 1-нээс Ерөнхий захирлаар Жон Тернус ажиллана гэж зарлалаа. 2011 онд Стив Жобсын арыг залгамжилсан Тим Кук ажлаа өгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн болох гэнэ. Тим Кук “Сүүлийн 25 жил компанид оруулсан хувь нэмрийг нь дүгнэхэд Тернус компанийг удирдах хамгийн зөв сонголт” гэж хэлсэн байна.

65 настай Кук 1998 онд Apple-д орж байлаа. Түүний 14 гаруй жилийн удирдлагын хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароос 4 их наяд ам.доллар хүртэл өссөн бол орлого нь 2011 онд 108 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн санхүүгийн жилд 416 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Кукийн үед Apple компани Apple Watch, AirPods и Apple Vision Pro, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music үйлчилгээнүүдээ гаргаж байлаа.

Харин 50 настай Тернус компанид 2001 онд ирсэн бөгөөд тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч байлаа. Сүүлийн жилүүдэд зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлсэн Mac зэрэг бүтээгдэхүүний борлуулалтыг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж Reuters мэдээлжээ.










