UBLife Logo
Хөгжим

WINNER Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

WINNER Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

БНСУ-ын “WINNER” хамтлагийн рэп дуучин Сун Минь-Ху хэмээх Минод цэргийн дүйцүүлэх албаны хуулийг зөрчсөн хэргээр 1 жил, 6 сарын хорих ял оноохыг Прокурорын газраас шаардлаа.

Мино 2023 оны гуравдугаар сард цэрэгт татагдсан ч албаа дүйцүүлэх буюу нийгмийн ажилтны ажлаар хаахаар болсон. Гэвч ажлын 430 хоногоос 102 хоногийг тасалсан. Цэргийн албаныхаа үеэр элдэв үдэшлэг, хүлээн авалтад очиж, АНУ-д дүүгийнхээ хуримд зочилж, машины осолд хүртэл ороод амжсан байна.

Цэргийн албаны үеээр хүлээн авалтад

Мино буруугаа бүрэн хүлээж, Шүүхэд хандан “Дахин цэргийн алба хаах” хүсэлт гаргасан ч Прокурорын газраас түүнийг заавал биечлэн хорих ялаар шийтгэх шаардлага гаргаад байна. Мөн түүний арми дахь албыг хариуцсан И Мапо гэдэг ажилтныг ч мөн шүүх хурал үргэлжилж байна.

Лос-Анжелест болсон хурим

Прокурор “Хэрэгтэн ганц нэг өдрөөр биш маш олон хоногоор ажлаа тасалж байсан. Цэргийн алба огт хаагаагүй гэж үзэхэд болно. Мөн алба хааж, ажил хийж байгаа мэт хуурамч баримт бүрдүүлж байсан нь ялыг хүндрүүлэх шалтгаан болж байна” гэжээ.

Одоогийн хууль ёсоор нийгмийн ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр 8 хоног ажил таслахад 3 жилийн ял хүлээдэг. Харин Мино 102 өдөр тасалсан гэхээр хэрэг хүндрэх нь ойлгомжтой.

Миногийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг авч үзэхийг хүсч байна. Тэрээр хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Бас хүзүүндээ хүнд гэмтэлтэй байсныг авч үзээч. Түүнд шударга иргэн болох боломж олгооч” гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүх хурал дээр Мино сүүлийн үг дээрээ “БНСУ-ын иргэн бүр гүйцэтгэх ёстой эх орноо хамгаалах үүргээ би дуустал нь биелүүлж чадсангүй. Би хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Гэхдээ энэ нь өөрийгөө өмөөрсөн хэрэг болно гэдгийг ойлгож байна. Олон нийтийн танил хүн гэдгээрээ би бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой байлаа. Хэрэв надад цэргийн алба дахин хаах боломж олговол би үнэн сэтгэлээсээ хаахад бэлэн байна. Уучлаарай. Ямар ч шийтгэл оноосон хүлээн авах болно” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...