UBLife Logo
Спорт

Molodoy Неймартай зураг авхуулжээ

Molodoy Неймартай зураг авхуулжээ

Цахим спортын “Furia” багийн казах мэргэн бууч Данил “Molodoy” Голубенко инстаграмдаа Бразилын алдарт хөлбөмбөгч Неймартай хамт авахуулсан зургаа оруулжээ. Тэд 2025 оны есдүгээр сараас харилцан нэг нэгнийхээ сүлжээг дагадаг болсон. Голубенкогийн Бразилын шигшээ багийн өмсгөлтэй зураг дээр Неймар лайк дарж байлаа.

Неймар CS 2-т тун дуртай, өөрөө чамгүй сайн тоглодог. Хөлбөмбөгөөс зодог тайлахаараа цахим спортын тамирчин болно гэж хэлж байсан удаатай. Тэрээр Бразилын “Furia” багийн албан ёсны түнш нь юм.

Данил “molodoy” Голубенко Казахстаны Семипалатинскийн уугуул, 20 настай. Багадаа каратэ, хөлбөмбөгөөр хичээллэж байсан ч 7 настайдаа анхныхаа ноутбукийг бэлгэнд аваад хувь заяа нь өөрчлөгджээ. Эхлээд янз бүрийн тоглоом тоглож байсан ч дараа нь CS:GO дээр бүх анхаарлаа хандуулсан байна.

Сургуульд байхаасаа жижиг тэмцээнүүдэд оролцож, мөнгө олж эхэлсэн тул их сургуульд дэвшилгүй, цахим спортоо сонгохоор шийджээ. Удалгүй түүнийг том багууд сонирхдог болж, замнал нь эрс өссөн гэдэг.

Мolodoy тоглож байсан багууд:

ALLINNERS (2024 оны 3-9 сард) – дундаж чансаа 1,24;

DMS ( 2024 оны 9-р сараас 2025 оны 1-р сар) – дундаж чансаа 1,16;

AMKAL ( 2025 оны 1-4-р сар) – дундаж чансаа 1,26.

2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд “molodoy” албан ёсоор FURIA багт шилжсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...