“ОХУ-ын уран гулгалтын од Камила Валиева найз залуугаасаа саллаа” гэж "Mash на спорте" телеграм суваг мэдээллээ. 19 настай Валиева 34 настай Никита Нестеров нарын хайр дурлалын талаар өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн билээ. Никита бол хоккейн ЦСКА багийн тамирчин.
Энэ сурвалжийн мэдээлснээр тэд муудалцаж, салах шийдвэр хамтдаа гаргасан байна. Камила олон нийтийн сүлжээнд “34 настай эр хүнийг яагаад 34 хүртлээ ганцаараа байгааг нь ойлгох хүртэл хамт байхад зугаатай л байлаа” гэж бичжээ.

Никита Нестеров эхнэр, хоёр хүүхэдтэй ч хэдэн жилийн өмнө салсан. Харин Камилагийн допингийн шийтгэл өнгөрсөн 12 дугаар сард дууссан. Энэ жилээс тэмцээн уралдаанд орж эхлээд байгаа билээ.
