Болзох тал дээр хэчнээн туршлагатай байгаад ч хэн нэгэн чамд талтай эсэх дээр төөрөлдөх үе байж л таараа. Нэг хэсэг чи “Би түүнд таалагддаг юм байна” гэж итгэнэ, дараагийн мөчид нь харин “Эсвэл зүгээр л эелдэг зан юм болов уу?” гэж эргэлзэж эхэлдэг.
Онолын хувьд хамгийн амархан арга нь шууд асуух. Гэхдээ энэ нь харилцаа дөнгөж эхэлж байх үед хэт хүнд, дарамттай санагдаж болно. Нью-Йорк хотод төвтэй Modern Sex Therapy Institutes-ийн захирал, сэтгэл зүйч Рейчел Нидл харин шууд ‘Би чамд таалагддаг уу?’ гэж асуухын оронд өөр төрлийн нээлттэй асуултууд асуух нь илүү зөөлөн арга” гэж хэлжээ. Жишээ нь: “Бидний хамт өнгөрөөсөн цагийг чи юу гэж бодож байна?” эсвэл “Бидний харилцаа ямархуу нөхцөл байдал руу чиглэж байгаа юм шиг чамд санагдаж байна?” гэх мэт асуултууд нь тухайн хүний сонирхлыг хэт дарамтгүйгээр мэдрэх боломж олгодог гэнэ.
Гэхдээ хүн бүр шууд ийм яриа руу орохыг хүсдэггүй. Харвардын клиникийн сексологич, доктор Дениз Реньегийн хэлснээр хүмүүс сонирхлоо тогтмол, идэвхтэй харилцаа холбоо, холбоотой байх оролдлогоороо илэрхийлдэг. Практик дээр энэ нь чиний хэлсэн зүйлсийг санах, нарийн зүйлсийг анзаарах, хамт байхдаа бүрэн анхаарлаа хандуулах зэргээр илэрдэг.
Гэсэн ч хамгийн туршлагатай хүн ч өөрийгөө хэт их бодолд автуулж чадна. Тиймээс илүү тодорхой шинж тэмдгүүдийг мэдэхийг хүсвэл, мэргэжилтнүүдийн зөвлөсөн дараах 15 шинж тус болно.
1. Сонирхож буйгаа илэрхийлж чаддаг буюу шийдэмгий байдал
Хэн нэгэн чамд таалагдаж байгаа эсэхийг ойлгох хамгийн амар арга бол түүний санаачлагыг ажиглах юм гэж Bumble-ийн секс, харилцааны эксперт Шэнн Буудрам тайлбарлажээ. Тэр утсаар залгахдаа амласнаа биелүүлэх, төлөвлөгөөгөө цуцлахгүй байх, чиний цаг завтай ижил хэмжээний хүчин чармайлт гаргах зэрэг нь жинхэнэ сонирхлын шинж юм. “Түүний гаргаж буй хичээл зүтгэл чинийхтэй яг адил байх албагүй ч зан байдлыг нь анзаарах хэрэгтэй. Заримдаа жижиг мэт харагдах үйлдлүүд хамгийн чухал байдаг.”

2. Тэр уулзах төлөвлөгөө гаргадаг
Хэрэв тэр чамд таалагддаг бол уулзах цаг гаргана. Зөвхөн түүгээр ч зогсохгүй, санаачилга гаргаж төлөвлөдөг. Энэ нь тансаг зүйл байх албагүй ч жижиг сажигхан ч хамт хийж болох, тааралдах магадлалтай зүйлс байдаг.
3. Тэр нүдээрээ харилцдаг
Энгийн мэт боловч нүдний харц их зүйлийг илэрхийлдэг. Гэр бүл, хосын сэтгэл зүйч Пайал Пателын хэлснээр, ярианы үеэр шууд нүд рүү чинь харж байвал тэр тухайн мөчид бүрэн оролцож, анхаарч байгааг илтгэнэ. “Энэ нь хоёр хүний хоорондын ойр дотно мэдрэмжийг бий болгодог” гэж тэр тайлбарласан.

4. Чиний талаар байнга асууж шалгадаг
Энгийн өдөр байсан ч, эсвэл чамд том зүйл (шалгалт, ажлын танилцуулга, эмнэлгийн уулзалт гэх мэт) байгаа үед тэр тогтмол холбоо барьж байвал энэ нь чиний тухай бодож байгааг илтгэнэ гэж клиник сексологич, доктор Кристи Оверстрит хэлжээ.
5. Тэр чамд анхаарал тавьдаг
Чи хэлэх шаардлагагүй байхад ч анхаарал тавих. Жишээ нь өвдсөн үед эм авчирч өгөх, эсвэл стресстэй өдөр алхах санал гаргах, ядарч л тайтгаруулах дуу явуулах гэх мэт жижиг үйлдлүүд нь илүү гүн мэдрэмжийн шинж гэнэ.

6. Чамайг инээлгэхийг оролддог
Хэрэв тэр чамайг инээлгэхийн тулд санаатайгаар хошигнож байвал энэ нь ихэнхдээ сонирхож байгаагийн тод шинж гэж Австралийн харилцааны мэргэжилтэн доктор Лёрв хэлсэн байна.
7. Тэр чамайг хамгаалдаг
Сайхан цаг үед эелдэг байх амархан. Харин хүнд үед ч чамайг дэмжиж байвал энэ нь илүү гүн холбооны шинж юм. “Чиний талд зогсдог хүн бол сайн хамтрагч” гэж доктор Лёрв тайлбарлажээ.
8. Гүн асуултууд асуудаг
Хэрэв тэр зүгээр л “ажил чинь ямар байна?” гэхээс илүү чиний мөрөөдөл, сонирхлыг асууж байвал тэр үнэхээр чамайг танихыг хүсэж байна гэсэн үг.

9. Тэр чиний дэргэд эмзэг байдаг
Хувийн асуудлаа хуваалцаж, сэтгэл хөдлөлөө нээж байвал тэр чамд итгэж, тухтай байгаагийн шинж.
10. Тэр өглөө/оройн мессеж явуулдаг
Өглөө, орой мессеж ирдэг бол тэр чиний тухай байнга бодож байгааг илтгэнэ. Энэ нь өдөр тутмын харилцаанаас илүү гүн холбооны түвшин юм.
11. Чиний биеийн хэлэмжийг дуурайдаг
Биеийн хэл нь их зүйлийг илтгэдэг. Хэрэв тэр чиний хөдөлгөөн, ярианы хэв маягийг санамсаргүй дуурайж байвал энэ нь далд ухамсрын сонирхлын шинж гэж мэргэжилтнүүд хэлдэг байна.

12. Чиний гадаад төрхөөс гадна өөр зүйлсийг магтдаг
Зөвхөн үзэмж биш, зан чанар, авьяас, хандлага гэх мэт зүйлсийг анзаарч магтвал тэр илүү гүн сонирхож байна гэсэн үг. Жинхэнээсээ татагдах үед гаднах байдал гэхээс илүү тэр хүний дотоодыг бид илүүтэй харж эхэлдэг.
13. Тэр чамайг найзуудтайгаа танилцуулдаг
Энэ бол маш том алхам. Тэр чамайг амьдралынхаа чухал хүмүүстэй хуваалцаж эхэлж байна гэсэн үг.

14. Тэр хамт байхдаа утсаа оролдохгүй
Хэрэв тэр чамтай байхдаа утсаа шалгахгүй, бүрэн анхаарч байвал энэ нь чамайг үнэлж бас хүндэтгэж байгааг илтгэнэ. Зогсоо зайгүй утсаа оролдоод байвал харин эсрэгээрээ, чамтай байгаа цагаа хүндлэхгүй байна гэсэн үг юм. Чухал ажил гараагүй байхад л зүгээр л утсаа гүйлгэн харж байвал асуудал бий гэсэн үг.
15. Чамайг санаж байна гэж хэлдэг
Энэ үг ихээхэн зориг бас эмзэг байдлыг шаарддаг. Хэрэв тэр ингэж хэлж байвал ихэнхдээ зүгээр нэг энгийн харилцаанаас илүү зүйл хүсэж байгааг илэрхийлнэ.
