UBLife Logo
Сэтгэл судлал

Хосуудын 68 хувь нь харилцаагаа нөхөрлөлөөс эхэлдгийг судалгаагаар баталжээ

Хосуудын 68 хувь нь харилцаагаа нөхөрлөлөөс эхэлдгийг судалгаагаар баталжээ

Бие биенээ огт танихгүй хоёр олны дунд харц тулгарснаар романс эхэлдэг гэж зарим хүн боддог. Гэтэл хосуудын 60 гаруй хувь нь найз нөхдийн хүрээнд харилцаагаа эхлүүлж улмаар хос болдгийг Канадын Викториа их сургуулиас хийсэн саяхны судалгаагаар тогтоожээ.

"Судалгааны явцад ихэнх хосууд романтик харилцаа эхлүүлэхээс өмнө найзууд байсан нь ажиглагдсан. Хэдий бидний хийсэн судалгаагаар ийм зүй тогтол ажиглагдсан ч уран зохиолд хайр сэтгэлийн харилцаа үүсэх тухайд ийм хувилбарыг төдийлөн тусгадаггүй" гэж Викториа их сургуулийн сэтгэл судлалын профессор, судалгааг ахлагч Дану Энтони Стинсон ярьжээ.

Тэд коллежийн 1900 оюутны мэдээлэлд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ насанд хүрэгчдээс судалгаа авчээ. Ингэхэд судалгаанд оролцогчдын 68 хувийнх нь одоогийн болон хамгийн сүүлийн хайр сэтгэлийн харилцаагаа анх нөхөрлөлөөс эхэлсэн болохыг тогтоожээ. Түүнчлэн энэ зүй тогтол 20-иод насныхан, ЛГБТ хүмүүсийн дунд илүү өндөр хувьтай байжээ. Тодруулбал, эдгээр хүмүүсийн 85 хувь нь найз нөхдөөс хайр сэтгэлийн харилцаа руу шилждэг байна.

Их сургуулийн оюутнуудын дунд асуулга явуулахад тэд романтик харилцаанд орохоос өмнө 1-2 жил найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд эхэндээ бие биедээ татагдах эсвэл ямар нэгэн романтик сонирхол байгаагүй гэж хариулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна