Цагаан ордны сэтгүүлчдийн холбооноос “Washington Hilton” зочид буудалд зохион байгуулсан хүлээн авалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсан талаар дэлхий шуугиж байна. Харин Америкт энэ тухай олон янзын таамаг гарсан.
Таамаглал
Трамп Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны зохион байгуулдаг энэ арга хэмжээг огт тоодоггүй байсан. 2016, 2017, 2018, 2019, 2025 онд очоогүй. Тэгээд яг энэ жил очсон чинь буудуулж гэнэ.
1, Ерөнхийлөгч Трампыг дэмжиж байгаа хүмүүсийн тоо 33 хувь болж буурсан. Энэ бол түүхэнд хамгийн бага үзүүлэлт. Чансаагаа ахиулах гэж “буудуулсан”.
2, Ирантай хийсэн дайн хэт сунжирч, АНУ дэлхийн цагдаа гэдгээ харуулж чадаагүй. Тиймээс Ираны сэдвийг зайлуулахын тулд энэ халдлага хэрэгтэй байлаа.
3, Хэргийн газрын бичлэгийг үзсэн шинжээчид Тусгай албаныхны үйлдлүүд хэт жүжигчилсэн, хиймэл байсан. Ерөнхийлөгч ч хэт тайван байлаа гэдгийг тогтоосон.
4, Гэмт хэрэгтэн ч нийгмийн хог шаар гээд золиос болгоход яг таарсан хүн байлаа. Нийгмээс тасарсан, хэлж байгаа үг нь ч яг хиймэл оюун ухаанаар бичүүлсэн мэт.
5, Амиа алдсан хүн байхгүй. Танхимд байсан хэдэн зуун хүнээс ганцхан хамгаалалтын албаны ажилтан л суманд оногдсон. Гэхдээ сум үл нэвтрэх хантаазтай байсан болохоор яагаа ч үгүй. Хуйвалдааны онолын талынхан үүнийг сэжигтэй гэж үзэж байгаа юм.
6, Цагаан ордны хамгаалалт муу байгааг харуулах гэж зохион байгуулжээ. Шинэ супер, хамгаалалттай танхим барихад хөрөнгө гаргуулах гэж хийсэн гэнэ. Ингээд дүгнэхэд ирэх жилийн төсөв батлаагүйн улмаас л төсөвт хамгаалалтын хөрөнгө оруулах гэж л ... Ёслол эхлэхээс хэдэн цагийн өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч яагаад “It’s going to be classic Donald J. Trump. It’s going to be funny, it’s going to be entertaining, there will be shots taken” гэж хэлэв?
