UBLife Logo
Newsfeed

Met Gala 2026 | Хамгийн онцгүй, хэл ам дагуулсан 29 хувцаслалт

Met Gala 2026 | Хамгийн онцгүй, хэл ам дагуулсан 29 хувцаслалт

“Fashion is Art“ буюу “Загвар бол урлаг“ хэмээх сэдвийн хүрээнд болсон Мет Гала арга хэмжээн дээр зарим одуудын өмсөж ирсэн хувцас ихээхэн шуугиан дагуулж байна. Bored Panda сайтад бичсэнээр бол, “Зарим одууд авангард болон ‘Тэд юугаа бодож байсан юм бол оо‘ хоёрын яг завсраар хувцаслаж ирсэн байна“ гэж ээ. Тэгэхээр хамтдаа сонирхоцгооё.

1. Анна Винтур

Met Gala-гийн энэ жилийн үдэшлэгт Chanel-ийн хөх-ногоон, хар хатгамалтай даашинз, том өдөн хүрэмтэйгээр олны өмнө гарч ирсэн юм. Тэрээр уламжлалт дүр төрхөө хадгалж, шулуун тайралттай боб үс, өтгөн чёлк, том нарны шилээ хэвээр үлдээсэн байна. Гэвч арга хэмжээг зохион байгуулагч байлаа гээд тэр цахим шүүмжлэлээс холуур өнгөрч чадсангүй. Хэдийгээр өөрийнх нь сонгодог төрх, илэрхийлэмж хэвээр байсан ч олон хэрэглэгч түүний хэв маягт шинэчлэл дутагдаж байгааг онцолсон байна.

Нэг хэрэглэгч “Тэр яг нисэж чаддаггүй шувуу шиг харагдаж байна” хэмээн шүүмжилсэн бол, өөр нэг нь “Тэр сүүлийн 15 жил ижилхэн хувцсаа бага багаар өөрчилж өмсөж байна. Шинэлэг зүйл хаана байна?” хэмээн бичжээ.

Мөн зарим нь “Арга хэмжээг удирдаж байгаа хүний хувьд өөрийн арга хэмжээн дээр үргэлж онцгүй харагддаг нь хачирхалтай” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн нэг үзэгч “Өмнө нь яг ийм загварыг өөр өнгөөр өмсөж байсан. Хэт залхуу, мэдрэмжгүй сонголт байна” хэмээн шүүмжилсэн байна.

2. Сабрина Карпентер

Олон нийтийн сүлжээнд бичсэнээр “Хальсаар бүтээсэн хар даашинзтай, шүрэн толгойн гоёлтой, хэт зузаан ултай хар гуталтайгаа улаан хивсэн дээр алхах эмэгтэй. Яагаад ч юм зохицолгүй харагдаж байна“ хэмээжээ.

3. Кайли Женнер

Олон нийтийн сүлжээнд бичсэнээр түүний тайлж буй мэт даашинз, биеийн өнгөтэй дээд хэсэг нь хачин харагдах бөгөөд бараан нүүр будалт, үс засалт нь тохирохгүй харагдаж байна гэжээ.

4. Сабин Гетти

Түүний өмссөн хувцас нь гуужин унаж буй арьс мэт бөгөөд эртний илгэн цаасыг санагдуулам байдлаар биед нь наалдсан байлаа. Корсет дээр гарын анатомийн маш бодит мэт дүрслэл бүхий зураглалтай байсан нь илүү онцгой эффект бүрдүүлжээ.

Энэхүү төрх нь өндөр загварын уран баримал болон өндөр төсөвтэй аймшгийн киноны дундуурх мэдрэмжийг хүмүүст төрүүлж, “Амьд үхдэл” мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.

Цахим орчинд уг төрх хүчтэй цочрол дагуулж, олон хүн үүнийг гоёмсог гэхээсээ илүү аймшигтай гэж үнэлжээ.

Нэг хэрэглэгч “Сонирхолтой зомбины төрх байна” хэмээн бичсэн бол, өөр нэг нь илүү хатуугаар “Аймшигтай. Үнэхээр аймшигтай” хэмээн шүүмжилсэн байна. Танд харин ямар санагдаж байна?

5. Doechii

“Тэр үнэхээр хөл нүцгэн байна гэж үү?“ хэмээн олон хүн бичсэнээс гадна даашинз түүнд тийм ч зохиогүйг олон хүн бичжээ.

6. Doja Cat

2026 оны Met Gala-ийн зохион байгуулах хорооны гишүүн Doja Cat “Fashion Is Art” сэдвийг нэг өнгийн туйлширсан хэв маягаар илэрхийллээ хэмээжээ.

Бүхнийг жигд харагдуулахын тулд түүний үсийг даашинзтай ижил өнгөөр будсан бөгөөд 4.33 инчийн “Kika” платформ гутлыг хүртэл тзураач арьсны өнгөтэй нь төгс уусахаар буджээ.

Гэсэн ч энэ бүх нарийн хийцтэй оролдлого интернет хэрэглэгчдэд хэт “хиймэл” мэт санагдсан байна.

Сошиал орчинд түүний төрхийг ахуйн эд зүйлстэй зүйрлэсэн сэтгэгдлүүд хөвөрч, нэг хэрэглэгч “Гялгар уут шиг харагдаж байна” гэж бичсэн бол, нөгөө нь “Энэ жинхэнэ юу? Яагаад бор скочоор ороосон юм шиг харагдаад байна аа?” хэмээжээ.

Зарим нь илүү гүн утга хайж, “Магадгүй уур амьсгалын өөрчлөлтийн бэлгэдэл болгон бүхэлдээ гялгар уутаар хийсэн байж болох уу?” хэмээн таамагласан байна.

7. Хайди Клум

Тэрээр үнэхээр л Хэллоуны баяр хэмээн андуурч ирсэн мэт харагдаж байна хэмээн үзэгчид дүгнэж, энэ жилийн хамгийн онцгүй дүр төрх хэмээн шүүмжилжээ.

8. Сэм Смит

Сошиал хэрэглэгчид энэхүү театрчилсан төрхөд төдийлөн сэтгэл хангалуун бус хандаж, олонх нь үнэхээр онцгүй харагдаж буйг тодотгожээ.

Нэг хэрэглэгч “Сэм Смит ийм тоос шороотой хар нөмрөг өмсөөд хямдхан Үхлийн сахиусан тэнгэр шиг харагдахын тулд зургаан оронтой мөнгө төлсөн гэж үү? Met Gala-ийн сэдэв ‘Загвар бол урлаг’ байтал тэр ‘Хямдрал зарласан оршуулгын газрын ажилтан’ шиг харагдаж байна” хэмээн ширүүн шүүмжилсэн байна.

Шүүмжлэл үүгээр дууссангүй. Өөр нэг хэрэглэгч “Би энэ хүнийг харах бүрдээ өмнөхөөсөө илүү муу харагдах аргыг яаж олж чаддаг байна аа гэж гайхдаг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

9. Ким Кардашиан

Энэ жилийн хувьд биеийн галбир харуулсан төмөх эсвэл хуванцар топ трэнд болж байх шиг байна.

10. Кендалл Женнер

“Кардашианы эгч дүүс бүгд нэг л хүнээр хувцсаа хийлгэсэн байна гэж байх уу?” гэх шүүмжлэл гарчээ.

11. Лена Махфоуф

Францын од Ленагийн хувцасны сонголт энэ жил өвөрмөу байсан билээ. Гэхдээ хүмүүс түүнийг сэдэвтээ тохируулан хувцаслаагүй хэмээн шүүмжилж байна. Мөн “Дизайнер нь энэ хувцсан дээр 0 хувийн хичээл зүтгэл гаргажээ“ гэжээ.

12. Грэйс Энн Надер

Тэр бүтээлч байх гэж огт хичээгээгүй байлаа. Тэрээр зүгээр л байж болох хамгийн даашинзыг сонгоод ирсэн мэт харагдаж буйг үзэгчид шүүмжилжээ. Зарим нь энэ даашинзыг төгсөлтийн баяр дээрээ л өмсөж болох юм гэсэн байна.

13. Лиза

Түүний хувцасны онцлог нь өөрийн гарын хэлбэрээр загварчилсан 3D гар бөгөөд тэдгээр нь гялалзсан тунгалаг нимгэн гивлүүрийг “барьж” байгаа мэт эффект үүсгэж байв.

Хэдийгээр тэр дресскодыг бүрэн дагасан ч сүйт бүсгүйг санагдуулам энэхүү төрх нь зарим үзэгчдийг эргэлзэхэд хүргэж, “Тэр гэрлэх гэж байгаа юм уу? Эсвэл сэдвийг буруу ойлгосон юм уу?” гэх асуултуудыг гаргаж иржээ. Мөн нэг хэрэглэгч уг гивлүүрийг “шумуулны тор шиг харагдаж байна” хэмээн хошигносон байна гэв.

14. Эшли Грэм

Энэ жил хүмүүс биеийн өнгөтэй хувцас ихээр өмсөж буй нь үзэгчдийг гайхшируулж бас гуниглуулж байгаа тухай олон сэтгэгдэл хөвөрчээ.

15. Серена Уилльям

Мөнгөлөг цаасаар ороочихсон мэт харагдаж байна хэмээжээ.

16. Кэти Перри

41 настай дуучин бүсгүйн хувцасны сонголт олон хүнд гайхшрал төрүүлжээ. “Үүний яг юу нь урлаглаг байгааг ойлгохгүй байна” гэж олон үзэгч бичжээ.

Мөн бээлий нь үнэхээр онцгүй харагдаж буйг онцолсон байна.

17. Жижи Хадид

Маш олон хүн түүнээс илүү ихийг хүлээж байсан нь илт.

18. Лена Данхем

“Тэр шувууны гэдсийг онгойлгоод, доторхыг нь идэж, өдөөр нь хувцсаа хийсэн юм байх даа“ гэх зэргээр үзэгчид сэтгэгдлээ илэрхийлж байна.

19. Оливиа Уайльд

Түүний даашинзны хойд тал нь хүмүүсийн гайхширлыг төрүүлж, дургүйцэх шалтгаан болоод байгаа аж.

20. Льюк Эванс

Ер нь бол маш эвгүй, онцгүй харагдаж байна. Хэллоуны баяраар хэн нэгэн бага өртгөөр цагдаагийн дүр бүтээх гэж оролдсон мэт.

21. Сара Полсон

Түүний нэг доллараар нүдээ халхалсан шийдэл хүмүүсийг хоёр хуваагдахад хүргэж байна.

22. Исла Жонстон

23. Витториа Керетти

24. Жордан Рөүз Уалтон

25. Ирина Шейк

Түүний зүүсэн үнэт чулуунууд энэ үдшийн төлбөрийг бүхэлд нь даахаар байна. Энэ бол хувцаслалт биш, багцийн хөрөнгө оруулалт.

26. Гвендолин Кристи

Тэрээр энэхүү арга хэмжээний сэдвийг ойлгоогүй мэт харагдаж буйг хүмүүс онцолжээ.

27. Рэйчел Зеглер

28. Cardi B

29. Майкл Браун

Эх сурвалж: Bored Panda

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...