АНУ-ын тэрбумтан Илон Маск нэг жилд 10 тэрбум гаруй ам.долларын татвар төлснөө мэдэгдлээ. Тэрээр “Би хүн төрөлхтний түүхэнд хэнээс ч илүү татвар төллөө” гэж бичсэн юм.
Маск өв залгамжлалын татвар нас барсан хойноо төлбөл ер нь нийт их наяд ам.долларын татвар улсдаа төлөх байх гэж хүртэл тэмдэглэжээ.
Илон Маск “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн баян хүн. Түүний хөрөнгийг 839 тэрбум ам.доллар гэж үзэж байгаа. Илон хөрөнгө нь 500 тэрбум, 600 тэрбум, 700 тэрбум хүрсэн анхны хүн болон түүхэнд тэмдэглэгдсэн. Шинжээчид түүнийг түүхэнд анхны их наядтан болно гэж таамаглаж байна.
