UBLife Logo
Дэлхий

БНХАУ авлигач сайдууддаа цаазын ял оноолоо

БНХАУ авлигач сайдууддаа цаазын ял оноолоо

БНХАУ-ын Шүүхээс БХЯ-ны сайд асан хоёр генералд авлигын хэргээр цаазын ял оноолоо. Гэхдээ тэдний ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жил хойшлуулах нөхцөлтэй ажээ. Хятадын мэдээллийн “Синьхуа” агентлаг “Хоёр жилийн дараа хуулийн дагуу цаазын ялыг нь бүх насаар хорих болгон өөрчлөх боловч хугацаанаас өмнө суллах зэрэг хөнгөлөлт эдлүүлэхгүй” гэж тайлбарласан байна.

БХЯ-ны сайд асан Вэй Фэнхэ авлига авсан хэрэгт ял авсан. Тэрээр БХЯ-ны сайдаар 2018-2023 он хүртэл ажиллажээ.

Харин Ли Шанфу 2023 оны гуравдуцгаар сард түүний ажлыг авсан ч ердөө долоон сарын дараа авлига авсан, өгсөн хэргээр баривчлагдсан юм. Тэдний хөрөнгийг хурааж, улс төрийн бүх эрхийг хассан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин армид их цэвэрлэгээ хийж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард 9 генералыг Коммунист намаас хөөсөн бол энэ жил Цэргийн төв зөвлөлийн дэд тэргүүн Чжан Юся, Нэгдсэн штабын дарга, генерал Лю Чжэньли нарыг баривчилсан билээ.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн  дарга Ши Жиньпин Хятадын Коммунист намын ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хурал дээр “15-р таван жилийн /2026-2030/ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд авлигатай улам эрчимтэй тэмцэх ёстой. Хүн болгон хуулийн өмнө ижил эрхтэй, авлига бол улс орны хөгжилд учирч байгаа хамгийн том саад юм. Авлига авч байгаа төрийн албан хаагчдад хорогдох газар олгохгүй мөрдөн шалгаж, хамгийн орчин үеийн технологи, арга хэрэгслийг хэрэглэх болно” гэж мэдэгдсэн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...