Ирэх намар есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл Японы Нагоя хотод болох Азийн наадамд оролцох манай чөлөөт бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Монголын чөлөөт бөхийн холбооноос тус наадамд зодоглох тамирчдаа сорил тэмцээн зохион байгуулж, шалгаруулсан байна.

Монголын шигшээ баг
Эрэгтэй
57 кг М.Даваабанди
65 кг А.Анх-Эрдэнэ
74 кг Т.Тулга
86 кг О.Сүлдхүү
97 кг Г.Ганхуяг
125 кг Б.Намбардагва

Эмэгтэй
50 кг Б.Мөнхнар
53 кг Б.Отгонтуяа
57 кг Б.Хулан
62 кг Т.Алтжин
68 кг Э.Дэлгэрмаа
76 кг Э.Даваанасан
