АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар төрийн айлчлал хийхээр өчигдөр үдэш Бээжинд хүрэлцэн ирлээ. Түүнийг онгоцны буудал дээр БНХАУ-ын даргын орлогч Хань Чжэн угтан авлаа. Мөн хоёр орны далбаа барьсан хүүхдүүд, хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авсан юм.

Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх айлчлалаар хоёр удирдагч юуны өмнө Ираны дайны талаар нухацтай ярилцах болно.
азрын тосныхоо 70 хувийг Иранаас авдаг БНХАУ-ыг Иранд шахалт үзүүлэхийг Трамп хүсэх шинжтэй байгаа.

Харин Ши Жиньпин өмнөөс нь сөргүүлэн тавих нэгэн асуудал бол Тайванийн асуудал. АНУ-аас Тайваньд хамгийн сүүлийн үеийн зэр зэвсэг их хэмжээгээр нийлүүлэх шийдвэр гаргасны дараа БНХАУ Тайванийн ойролцоо том цэргийн сургууль хийсэн. Хятадын тэргүүн Трампаас “Тайваньд зэвсэг нийлүүлэхээ болих”, “Тайвань тусгаар улс биш гэж хэлүүлэх” оролдлого хийх нь дамжиггүй.

Энэхүү хоёр улс төрийн асуудлын дараа тэд эдийн засаг, худалдааны талаар хэлэлцэнэ. Харилцан татвараа нэмж, худалдааны дайн хийж байгаа энэ үед хэн хэн нь хохирох нь тодорхой байгаа. Трампын хувьд энэ жил болох сонгуулийн өмнө улсынхаа эдийн засгийг тогтворжуулах хүсэлтэй байгаа бол Ши Жиньпин ч мөн адил. Хятадаас газрын ховор элементийг АНУ-д нийлүүлэхийг хориглосон шийдвэрээ нэг жилээр зогсоосон байгаа. Энэ мэтчилэн дэлхийн хамгийн том хоёр гүрний хооронд ярих юм маш их байгаа. Тэдний гаргасан шийдвэр дэлхийн хоёр том эдийн засгийн хувьд төдийгүй дэлхий нийтийн хувьд тун чухал байх болно.


