Францын хөлбөмбөгийн холбооноос энэ зуны ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам Туркийн лигт тоглож байгаа 35 настай Н’Голо Кантег урьсан ч Мадридын Реал багийн Эдуарду Камавинга, ПСЖ багийн хаалгач Люк Шевальег дуудсангүй. Францын баг Сенегал, Ирак, Норвегийн багтай нэг хэсэгт ороод байгаа билээ.

Францын шигшээ баг
Хаалгач: Майк Меньян ("Милан"), Брис Самба ("Ренн"), Робен Риссер ("Ланс");
Хамгаалагч: Жюль Кунде ("Барселона"), Мало Гюсто ("Челси"), Вильям Салиба ("Арсенал"), Ибраима Конате ("Ливерпуль"), Дайо Упамекано ("Бавари"), Люка Эрнандес ("ПСЖ"), Люка Динь ("Астон Вилла"), Тео Эрнандес ("Аль-Хиляль"), Максанс Лакруа ("Кристал Пэлас");
Хагас хамгаалагч: Уоррен Заир-Эмери ("ПСЖ"), Орельен Чуамени ("Реал"), Куадио Коне ("Рома"), Адриен Рабьо ("Милан"), Н'Голо Канте ("Фенербахче");
Довтлогч: Килиан Мбаппе ("Реал"), Майкл Олисе ("Бавари"), Усман Дембеле ("ПСЖ"), Дезире Дуэ ("ПСЖ"), Райан Шерки ("Манчестер Сити"), Брадли Баркола ("ПСЖ"), Манес Аклиуш ("Монако"), Маркус Тюрам ("Интер"), Жан-Филипп Матета ("Кристал Пэлас").
