Өчигдөр Английн Премьер лигийн 37 дугаар тойргийн хоёр тоглолт явагдаж, хүснэгтийг тэргүүлэгч “Арсенал”-ыг нэхэж явсан “Манчестер Сити” баг “Борнмут”-тай тэнцсэнээр “Арсенал”-ыг гүйцэх аргагүй боллоо. Ийнхүү Лондоны “Арсенал” 2004 оноос хойш анх удаагаа Премьер лигийн аварга боллоо. 22 жил өнгөрсөн байна. Тэдний сүүлийн түрүү болох 2004 онд энэ дэлхий ямар байсныг бид сурвалжиллаа.

2004 он
ОХУ-д Владимир Путин хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албандаа орсон бол АНУ-д хүү Жорж Буш засгийн эрхэнд гарлаа.

Тэр жилийн хамгийн орлогтой киноны жагсаалтыг “Шрек 2”, “Harry Potter and the Prisoner of Azkaban”, “Хүн аалз 2” кинонууд тэргүүлжээ.

Компьютер тоглоомд хэд хэдэн шинэ тоглоом гарсан нь дараа нь домог гэж нэрлэгдэх бүтээгдэхүүнүүд байлаа. Doom 3, Grand Theft Auto: San Andreas, Need for Speed: Underground 2, Half-Life 2, World of Warcraft.
Google 2004 онд цахим шуудан Gmail-ээ нээсэн бол олон нийтийн Facebook сүлжээ ажлаа эхэлжээ.
iPhone тэр үед байсангүй, хүмүүс жижигхэн дэлгэцтэй Siemens A52, эвхэгддэг Motorola RAZR V3 утсаар гангарч байлаа.
Поп хөгжмийн ертөнцийг Ашер эзэгнэж, American Music Award шагнал 4, MTV Europe Music Awards хоёр, World Music Awards гурван шагнал хүртэж байлаа.
Энэ жилийн Улсын наадамд аварга Агваансамдангийн Сүхбат Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг хаяж, түрүүлж байлаа.

2004 оны 6 дугаар сард явагдсан УИХ-ын сонгуулиар аль ч нам дангаараа Засгийн газар бүрдүүлэх суудлын тоонд хүрээгүй тул хамтарсан Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар Ардчилсан намын Цахиагийн Элбэгдорж томилогдож байв.

2004 оны Грекийн Афин хотод зохиогдсон Зуны Олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртэж, тус олимпоос эх орондоо медаль авчирсан цорын ганц тамирчин болж, монголчуудыг баярлуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-д төлөх ёстой байсан хуучны шилжих рубль буюу 11 тэрбум ам.долларын их өрийг хэлэлцээр хийсний үндсэн дээр 250 сая ам.доллар болгон бууруулж, бүрэн төлж барагдуулсан түүхэн шийдвэр гарсан.

Internet café, PC game club-ууд маш алдартай байв. Багачууд хонон өнжин, Counter-Strike 1.5, Warcraft, Red Alert тоглодог байсан.

Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан.

Түгжрэлийн талаар дөнгөж ярьж эхэлж байлаа.

