Улаанбаатар хотын өвөрмөц интерьер, тухтай уур амьсгалтай кофе шопуудыг танилцуулж байна. Хотын дуу чимээнээс түр холдож, шинэ мэдрэмж авахыг хүсвэл эдгээр газруудаар нэг заавал ороод үзээрэй. Хадгалж аваад дараагийн кофетой болзоо эсвэл ганцаараа тайван суух өдрөө төлөвлөөрэй.
1. Cohi haus
Маш нууцлагдмал газар. Олж очиход төвөгтэй байж магадгүй ч заавал ч үгүй зорьж үзэх газар. Маш олон төрлийн содон уух зүйлс гардаг. Кофег бараг л шинжлэх ухааны түвшинд бүтээж өгдөг газар. Улаанбаатар хотод ховорхон олдох уух зүйлсийг зөвхөн эндээс л олдоно.
Хаяг: Энд дарна уу
Цагийн хуваарь: 09:00-19:00

2. Өглөөний галт тэрэг
Танд яг л галт тэргэнд суугаад хүүхэд нас руугаа аялж байгаа мэт мэдрэмжийг өгөх кафе. Дотоод засал нь 90-ээд оныг шууд санагдуулмаар.
Хаяг: БГД, 3-р хороо, Төмөр зам 71-р байрны 1-р орц

3. Artu Cafe
Гаднаасаа л маш царайлаг газар. Ханаа хүртэл уран зураг мэт болгож, өөрсдийн гараар зурсан уран зургуудыг ханаараа өлгөсөн байдаг нь тун сонирхолтой. Төрөл бүрийн уух зүйлс гардаг. Нүдээ баясгангаа уран зураг шиг уух зүйлс уугаад аваарай.
Хаяг: Цэцэг төвийн эсрэг талд Ард кино театрын автобусны буудал дээр ARTU SHOP
Цагийн хуваарь: 10:00-21:00

4. KINOCAFE
Улаанбаатар хот дахь хамгийн сонирхолтой кафенуудын нэг яахын аргагүй мөн. Тусгай жижиг кино театраас гадна кафе хэсэг бий. Төгөлдөр хуур, жижиг тайзны хэсэг гээд л ороод суухад тохижилттой сонирхолтой шүү.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Кино кафе
Цагийн хуваарь: 9:00 - 21:00

5. Little Heaven in UB
Улаанбаатар хотын хамгийн өнгөлөг газруудын нэг. Цэцгийн дэлгүүр ч мөн бий. Цаг агаар дулаарч байгаа энэ үед гадаа суунгаа кофе уух боломжтой газар шүү.
Хаяг: Мөнгөнзавъяа баруун хойно 12-р байр
Цагийн хуваарь: 09:00-20:00

6. Neighbourhood café in UB
Улаанбаатарын жижигхэн нууцлагдмал буланд байдаг, анзааралгүй өнгөрчихмөөр атлаа нэг орсон хүн дахин дахин ирмээр санагддаг кафе. Хаалгаа нээгээд ороход л тайван уур амьсгал мэдрэгдэж, булан бүр нь дулаахан мэдрэмж төрүүлнэ. Эндхийн хамгийн өхөөрдөм зүйл нь мэдээж байнга угтаж авдаг хоёр нохой. Заримдаа зочдын хажууд нам тайван хэвтэж, заримдаа эрхлэн гүйж явах нь энэ газрын уур амьсгалыг бүр ч дотно болгодог. Жижигхэн хэр нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, кофе уунгаа хэсэгхэн хугацаанд хотын чимээнээс холдохыг хүсвэл заавал очиж үзэх газар шүү.
Хаяг: Энд дарна уу.
Цагийн хуваарь: 10:00-22:00
