UBLife Logo
Дэлхий

Фото: Путиныг хүндэт харуул, хүүхэд багачууд угтан авлаа

Фото: Путиныг хүндэт харуул, хүүхэд багачууд угтан авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 19-20-нд Хятадад төрийн айлчлал хийж байна.

Өчигдөр үдэш Путин Бээжингийн нисэх буудалд газардсан. Түүнийг буухад хүндэт харуул, хүүхэд багачууд жагссан байлаа.  

БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Москва дахь БНХАУ-ын Элчин сайд Чжан Ханьхуэй, Бээжин дэх ОХУ-ын Элчин сайд Игорь Моргулов нар Ерөнхийлөгчийг угтан авлаа.

Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн “Aurus” лимузинд суун, амрахаар одсон.

Албан ёсны ажиллагаа өнөөдөр Бээжингийн Тяньаньмэнь талбайд эхэлж, Ардын хурдын ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцээр хийнэ.

Тэд 40 дэх удаагаа уулзаж байгаа нь энэ.

Дональд Трампын айлчлалын дараа болж байгаагаараа онцлог тус айлчлалаар талууд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын дэвшил, стратегийн түншлэл болон олон улс, бүс нутгийн асуудлыг хэлэлцэх юм.

Айлчлалаар талууд Хамтын ажиллагаа, найрамдлын гэрээ байгуулсны 25 жилийн ойн хүрээнд болох бөгөөд ОХУ, БНХАУ-ын Боловсролын жилийн (2026–2027) нээлтийн ажиллагаанд төрийн тэргүүд оролцоно. 

Путин хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сарын сүүлээр БНХАУ-д айлчилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байлаа.

2026 онд ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д хоёр удаа айлчилна. Ирэх 11 дүгээр сард Шэньжэнд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилга хүлээн аваад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...