UBLife Logo
Дэлхий

Hushpitality, Inheritourism буюу энэ зуны аяллын 4 шинэ тренд

Hushpitality, Inheritourism буюу энэ зуны аяллын 4 шинэ тренд

Өнөө цагт аялагчид юуны өмнө амралтаараа хаашаа явахаа бодохоо больсон гэдэг нь “Hilton” компанийн 2026 оны тайлангаас харагдаж байна. Тус компани Герман, Австрали, АНУ, Их Британи зэрэг орны 14 мянган жуулчны дунд явуулсан судалгаагаар хүмүүс сайхан амрах, баялаг, утга учиртай мэдрэмж мэдрэх гэсэн сэтгэл зүйдээ хөтлөгдөж, аялалд гардаг болжээ.

“Hilton” компанийн Ерөнхийлөгч, Ерөнхий захирал Крис Насетта “Жуулчид аяллаасаа илүү их утга учир эрэлхийлдэг болсон нь итгэлцэл, танил мэдрэмж урьд өмнөхөөс илүү чухал болж ирлээ. Энэ жилийн манай тайлан жуулчдын 74 хувь нь найдвартай брэнд, эсвэл танил талдаа захиалга өгөхийг илүүд үздэг болсныг харууллаа. Энэ нь одоогийн аяллын зах зээлд тав тух, урьдчилсан тодорхой байдал гол зүйл болсныг харуулж байгаа дохио юм. Цаашдаа ямар мэдрэмж аяллаас авах хүсэлтэй байгаагаас шалтгаалан аяллын маршрут тогтдог болно” гэж хэлжээ.

Hushpitality

Орчин үеийн хүмүүс аяллаас амгалан тайван чимээгүй тухтай байдал, өөртөө цаг гаргах боломжийг хайдаг болсон. Санал асуулгад оролцогчдын бараг тал хувь нь (48%) гэр бүлийн амралтдаа хэдэн өдөр дуртайяа нэмнэ гэж хариулсан бол 54 хувь нь гэр бүлээсээ хол амрахын тулд томилолтоор явахад бэлэн гэжээ. Томилолтоор явж байгаа хүмүүсийн 27 хувь нь хамгийн эхэнд хувийн цагийг чухал гэж үзсэн бол 19 хувь нь хүмүүстэй харилцсанаас унтахыг илүүд үзсэн байна. Харин 30 хувь нь албан ёсны арга хэмжээний дараа үдэш орой хоолонд орохыг сонгожээ.

Хүүхдүүд аяллыг төлөвлөдөг болсон

Хэрэв урьд өмнө эцэг эх нь өөрсдөө хаашаа явахаа шийддэг, хүүхдүүд дагаад явдаг байсан бол одоо хүүхдүүд аяллын төлөвлөгөө гаргахад идэвхтэй оролцдог болжээ. Судалгаагаар хүүхэд, ач зээтэйгээ аялж яваа хүмүүсийн 73 хувь нь тэднээс заавал санал авдаг болсон байна. Үүнээс гадна “Үе давсан аялал” (skip-gen travel) нэр хүндтэй байгаа нь хүүхдүүдээ өвөө, эмээтэй нь аялалд явуулахыг хэлж байгаа юм. Гэр бүлээрээ хамтдаа байх цагийг эрхэмлэдэг болж, эцэг эхчүүдийн 28 хувь нь аяллын үеэр интернэтгүй байх хугацаа тогтооно гэдгээ хэлж байжээ.

Inheritourism

Багын аялал хүний сэтгэлд арилшгүй ул мөр үлдээдэг. Жуулчдын 33 хувь нь зочид буудлаа сонгохдоо эцэг эхийнхээ өмнө нь гаргаж байсан шийдвэрийг эргэн санаж сонгодог гэсэн бол 73 хувь нь гэр бүлийнхний санал бодол ямар аялал хийхэд нь нөлөөлдөг хэвээр байгаа гэсэн байна. Сүүлийн үед хүмүүс өөрсдийн гэр бүл, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар нутгаар зочлох чиг хандлага гарч ирсэн. Жуулчдын 52 хувь нь уугуул нутгаараа аялж, аав ээжийнхээ амьдарч байсан газрыг үзэх сонирхолтой гэсэн байна.

АНУ-ын авто аялал

Энэ жил Чикагогоос (Иллинойс муж) Санта-Моника (Калифорни муж) хүртэлх 3940 км урт домогт 66 дугаар зам 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тиймээс энэ замаар явах машины аялал олны анхаарлын төвд оржээ. “Hilton”-ы судалгаагаар машинаар аялагчдын 61 хувь нь 5 цаг тасралтгүй явсны эцэст заавал буудалд орно гэсэн бол 90 хувь нь аяллын замын дараа дулаахан хөнжилдөө хэвтэх нь сайхан амралт гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...