UBLife Logo
Хөгжим

Женни “Dazed Korea”-гийн нүүрийг чимлээ

Женни “Dazed Korea”-гийн нүүрийг чимлээ

Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн дуучин Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг чимлээ. Энэ сарын 19-нд худалдаанд гарсан тус сэтгүүлийн нүүр хавтас гурван янзын хувилбартай бөгөөд Chanel брэндтэй хамтран бүтээжээ.

“Dazed Korea” сэтгүүлийн нүүр төдийгүй арын хуудас нь ч тэр чигээрээ Женнид зориулагдсан байна.

Эхний нүүрт Женни судалтай хар костюмтай, зангиа зүүсэн байв.

Харин хоёр дахь хувилбарт ер бусын стилийн даашинзтай, нууцлаг байдалтай гарчээ.  

Сүүлийн хувилбар нь илүү авангард, хар цагаан. Нүдээ тагласан тор, Chanel логотой бөгжтэй.

Женни ярилцлагадаа “Би удахгүй “Chanel 2026 Métiers d’Art Show” шоунд оролцоно. Өмнө нь би тус брэндийн түүхийг уншиж судалдаг байсан бол одоо илүү сайн мэддэг болсон. Тийм болохоор өөрийнхөө мэдрэмжээр илэрхийлэхийг хичээсэн” гэж хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...